АНУ-ын Калифорн мужийн гал сөнөөгчид экс найз залуугийнхаа гэрт нууцаар нэвтрэх гэж байгаад яндан дотор нь гацсан 35 настай эмэгтэйг аврах гэж хоёр цаг зарцуулжээ. Гурван хүүхдийн ээж энэ бүсгүй Тони Хернандезийн гэрт нэвтрэх гэсэн боловч үүд нь цоожтой байжээ. Ингээд дээвэр рүү нь авирч, хувцсаа тайлаад яндан руу нь орсон байна. Гэвч 12х12 инчийн харьцаатай яндан дотор хаашаа ч хөдөлж чадахгүй гацсан ажээ. Тони бүсгүйн уйлах чимээнээр сэрж, түргэн тусламж дуудсан гэнэ. Хөө тортгонд хутгалдсан бүсгүйг эмнэлэгт хүргэсэн байна. Хосууд удаан хугацаанд холбоогүй байсан бөгөөд бүсгүй ямар учраас Тонигийн гэрт нэвтрэх гэсэн тухайгаа нууцалсан ажээ.