Кастын нийгэм өнөөг хүртэл оршин тогтнож буй Энэтхэгт 24 настай Сандип Рани, 22 настай эхнэр Хушбогийн хамтаар амь үрэгджээ. Хосууд эцэг, эхийнхээ зөвшөөрөлгүй гэрлэснээс болж бүх хэрэг мандсан ажээ. Энэтхэгийн Пенжаб мужийн алс бөглүү Муговал тосгонд амьдардаг хосуудыг гэрлээд гурван сар хамт амьдарсаны дараа нүүрэндээ баг зүүсэн таван эр сэлэм, хутгаар сүрдүүлэн амь насанд нь халдсан юм.
Гэмт этгээдүүдээс хүүгээ хамгаалах гэсэн Ранигийн эцэг хутгалуулж, өнөөг хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Хэрэгтнүүд Раниг хутгалж, хороосны дараа эхнэр Хушбо нь үхлийн шархтай эмнэлэгт хүргэгдэн удалгүй амьсгал хураажээ. Сурвалжит гаралтай Хушбогийн гэр бүл тэдний гэрлэлтийг зөвшөөрөөгүй юм байна. Хосуудын амийг хороосон таван хүний нэг нь Хушбогийн төрсөн эцэг Содхи Рам байсан аж.
Тэд нутагтаа буцаж очмогцоо амиа алдах эрсдэлтэй учир найзуудынхаа гэрт толгой хоргодож байсан гэнэ. Гэвч удалгүй амиа алдсан юм. Хэргийг мөрдөн байцаагчид шалгаж үзээд цагдаа ямар ч буруугүй гэсэн шийдвэр гаргасан байна. Учир нь хохирогчдыг удаа дараа заналхийлэх үед цагдаа нарын хамгаалалтанд байлгах ёстой гэж Дээд шүүх шийджээ. Гэвч хосууд ямар ч хамгаалалт шаардлагагүй гэж үзсэн юм. Тиймээс цагдаа нарт мэдэгдэлгүйгээр тосгон руугаа буцсан байна. Дели хотын хүн амын бараг 17 хувь нь доод ангид хамаардаг ба тэдэнтэй гэрлэх нь байтугай, ойр дотно харьцаж болохгүй гэж сургадаг байна.
Эх сурвалж: www.dailymail.co.ukГэмт этгээдүүдээс хүүгээ хамгаалах гэсэн Ранигийн эцэг хутгалуулж, өнөөг хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Хэрэгтнүүд Раниг хутгалж, хороосны дараа эхнэр Хушбо нь үхлийн шархтай эмнэлэгт хүргэгдэн удалгүй амьсгал хураажээ. Сурвалжит гаралтай Хушбогийн гэр бүл тэдний гэрлэлтийг зөвшөөрөөгүй юм байна. Хосуудын амийг хороосон таван хүний нэг нь Хушбогийн төрсөн эцэг Содхи Рам байсан аж.

Сэтгэгдэл (2)