МАН-ын бүлэг Төсвийн тодотголд өөрчлөлт оруулах асуудлаар ажлын хэсэг байгуулжээ.
Төсвийн тодотголыг дагалдаж өргөн баригдсан хуулиудын хүрээнд хэд, хэдэн татварыг шинээр авахаар оруулж ирснийг төсвийн тодотголын ажлын хэсгийн ахлагч Б.Чойжилсүрэн мэдээллээ. Тухайлбал, авто тээврийн хэрэгслийн татварын хэмжээг тогтоох, дээд хязгаарыг нь нэмэгдүүлэх, хонин толгойд шилжүүлснээр 1000 хүртэл төгрөгийн малын хөлийн татварын хэмжээг тогтоох эрхийг орон нутгийн ИТХ-ын мэдэлд өгөх, үл хөдлөх хөрөнгийн татварыг 3 хүртэл хувиар нэмэгдүүлэх санал тусгасан байна. Тэрээр хэлэхдээ "Хямралтай үед татвар нэмэх нь сайн шийдэл биш. Бууны татварт одоогийн байдлаар иргэд 4000-6000 төгрөг төлдөг байсан бол шинэ хуулийн төслөөр 50-100 мянган төгрөг болгох санал оруулж ирсэн. Энэ мэтчилэн татвар нэмэх асуудлыг бүлгийн гишүүд дэмжихгүй байгаа" гэв.
Түүнчлэн шинээр бий болох нийслэлийн татварын хүрээнд бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын шат бүрт нэг хувийн татвар тавигдсанаар дөрвөн хувьд хүрэх аж. Б.Чойжилсүрэн гишүүн энэхүү татварыг талхаар жишээлж тайлбарлав. Тухайлбал, үр тариа борлуулах, үйлдвэрээс талх болоод гарах, хүнсний дэлгүүрт очих гэх мэт шат дамжлага бүрт суутгал тооцогдолгүй тус бүр нэг хувийн татвар авах гэнэ. Харин энэ татвараас олсон мөнгийг юунд зарцуулахыг хуулийн төсөлд огт тусгаагүйг тэрээр хэллээ.

Т.Хулан
Сэтгэгдэл (7)