Британийн иргэн Зоя Дронфилдийг найз залуу нь найман цагийн турш тамлан зовоож, ой санамжаа алдахад нь хүргэсэн хэрэг нийгэмд бухимдал төрүүлж байна. Хоёр хүүхдийн ээж, 38 настай Зоя бүсгүйн хүзүүг найз залуу Жэсон Смид нь хутгаар зүсэж, нүүр нүдгүй зоджээ. Энэ балмад үйлдлийн улмаас Зоя өнгөрсөн амьдралынхаа тухай юу ч санахаа больсон юм.
Зоя, Жэсон нар нь нэг жилийн хугацаанд үерхсэн гэнэ. Анхандаа Жэсон бүсгүйд байнга гэнэтийн бэлэг барьж, үнэтэй ресторанаар дагуулан явдаг байжээ. Гэвч Жэсон Зояг байнга хянаж цагдах болсон тул бүсгүй харилцаагаа тасалсан ажээ. Үүнд өш санасан Жэсон Зояг унтаж байхад нь гэрт нь нэвтэрч орон балмад хэргээ үйлдсэн байна.
Жэсон нь автомашин худалдаалдаг чинээлэг нэгэн аж. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сард болох юм байна. Харин Зоя шиг тархиндаа хүнд гэмтэл авсан хүмүүсийн 75 хувь нь эдгэрдэггүй байна.
Жэсон нь автомашин худалдаалдаг чинээлэг нэгэн аж. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал ирэх сард болох юм байна. Харин Зоя шиг тархиндаа хүнд гэмтэл авсан хүмүүсийн 75 хувь нь эдгэрдэггүй байна.
Сэтгэгдэл (5)