“Нэгдүгээр сарын 4-нд төрсөн хүүхэд өргүүлнэ” гэсэн зар өчигдөр сошиал ертөнцөд шуугиан тарьлаа. Зарим иргэд үүнийг худал зар, хэн нэгэн нь тоглож байгаа болов уу гэж харж байсан ч нөгөө хэсэг нь үнэн бол яана даа. Монголын ард түмэн ийм дээрээ тулах ч гэж хэмээн халаглаж сонсогдоно. Гэвч хэсэг иргэд гудамжинд хүүхдээ хаяад явж байгаа хүмүүсээс арай дээр сэтгэж хэмээн санал бодлоо илэрхийлж байв.
Тэгвэл уг зар үнэн бодитой, бүр эртнээс төлөвлөн хэрэгжүүлсэн зүйл гэдгийг энд онцлох нь зүйтэй биз ээ.
Зарын эздийн хувьд дөрвөн хүүхдийн хамт хөдөөнөөс Улаанбаатар өнгөрсөн наймдугаар сард ирсэн хүмүүс аж. Тэд тав дахь хүүхдээ төрөхөөс өмнө нь зар тавьж үрчлүүлнэ гэж хоорондоо ярилцжээ. Ингээд эсэн мэнд төрсөн нялх охиноо амьдралын тарчиг, хүнд байдлаасаа болж зар тавин бусдад үрчлүүлсэн нь энэ аж.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (191)