Өнөөдөр аргын тооллын 2015 оны Нэгдүгээр сарын 25. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн өвлийн адаг улаагчин үхэр сарын шинийн 5. Адъяа гараг. Могойг хүлэгч одтой, 6 цагаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр . Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Тийн мэдэхүй. Өдрийн наран 8 цаг 21 минутад мандан, 17 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.