Лалын шашинт дайчид Пакистаны өндөр хүчдэлийн шонг дэлбэлсэний уршгаар үндэсний цахилгаан түгээх сүлжээ доголджээ. Пакистаны хүн амын 80 хувь буюу 140 сая иргэн гэрэл цахилгаангүй амьдарч байна. Мөн хоёр цөмийн станц бүрэн унтарснаас гадна Лахор хотын олон улсын нисэх буудлын үйл ажиллагаа саатжээ.
Исламабад хотын захиргаа эрчим хүчээ сэргээхээр чадах бүхнээ хийж байна. Пакистаны Ус, эрчим хүчний яам “Гэмтлийг засах хүртэл унтаж ч чадахаа байлаа. Хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан этгээдүүдэд хариуцлага тооцно. Үндэсний системд 6000 мегабатт эрчим хүч нэмэгдүүлэхэд хэвийн байдалдаа эргэж орох боломжтой” гэж мэдэгдэв.