Ашигт малтмалын хуулийг шинэчлэн баталснаар “алдарт” 106 талбайд лиценз олгох асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр болсон. Гурван шатны шүүхээс 106 тусгай зөвшөөрлийн талбайд сонгон шалгаруулалт явуулахгүйгээр тусгай зөвшөөрөл олгосныг "үндэслэлгүй, хууль зөрчсөн үйлдэл" гэсэн дүгнэлт гаргасан юм. Үүнээс болж АМГ-ын өмнөх дарга шүүхээс ял сонссон билээ. Тиймээс тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг хохиролгүй болгохын тулд Засгийн газрын 16 дугаар тогтоолоор “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталсан.
Энэхүү журмаар хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангаж, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохирол амсахгүй байдлаар шийдвэрлэх үүднээс сонгон шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг хангах, сонгон шалгаруулалтын комисс, сонгон шалгаруулалтад оролцоход тавигдах шаардлага, сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх зэргийг зохицуулж өгсөн байна.
Энэ дагуу Ашигт малтмалын газраас цуцлагдсан 106 лицензийг сэргээх хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдээс онлайн захиалга авахаар төлөвлөж байсан. Эхний ээлжийн 30 талбайд өнөөдөр өглөө 8:00 цагаас онлайнаар захиалга авч эхэлсэн юм. Гэсэн хэдий ч 8:00 цагт онлайн захиалгын систем нээгдмэгцээ хэсэг хугацаанд гацсан гэнэ. Ингээд гацсаныхаа дараа эргэж ажиллагаанд орсон ч аль хэдийнэ 30 байршил захиалгатай болчихсон байжээ. Үүнээс болж, яг энэ цаг мөчид Ашигт малтмалын газар дээр аж ахуйн нэгж, компаниудын удирдлагууд ихээхэн маргаан дэгдээж байгаа юм байна.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)