Төрийн ордонд дөнгөж сая бие даагчдын зөвлөл мэдээлэл хийлээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-аар хэлэлцэж баталсан төсвийн тодотголын тухай асуудлыг хэлэлцэх явцад хууль зөрчсөн болон Эрдэнэс Оюутолгой компанид 17 тэрбум төгрөгөөр гадны компаниас зөвлөгөө авах гэж буйг буруутгасан юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хятадын Синхуа агентлагаар гарсан Монгол улс 2017 онд дампуурна гэсэн мэдээллийг биелэлээ олж ч магадгүй гэсэн юм. Энэ талаар тэрээр “Ор үндэсгүй зүйл огт яригдаагүй. Бид 2017 онд нийт гурван тэрбум орчим төгрөг төлнө. Хятадаас авсан юанийн своп солилцоонд бараг хоёр тэрбум гаруй, Чингис бондын мөнгөнд нэг тэрбум орчим. Ингээд тооцоод үзэхэд яг өнөөдрийнх шигээ байвал манайх төлж чадахгүй. Нэн яаралтай өрийн данс гаргаж, асуудалд бодлоготой хандах хэрэгтэй. Өрийн талаар ярихад улс оронд тавигддаг зургаан чухал шаардлага бий. Үүний гурав нь муудвал өрийн дарамтад орлоо гэсэн үг. Мөн онцгой албан татварын талаар эд нар болон удаа намайг төсвийн байнгын хорооны дарга байхад хэлэлцүүлэхээр оруулж ирдэг байсан. Тухай бүрт нь буцаагаад байсан ч тэд өнөөдөр санасандаа хүрлээ” гэсэн юм. Мөн дэд сайдуудын асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ.
Бие даагчдын зөвлөлийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдыг нэлээд хатуухан шүүмжлэлээ. Тодруулбал “Монгол УИХ-ын дарга бидний үгийг хорих, индэр дээрээс элдвээр доромжлох эрх байхгүй. Бид ард түмний төлөөлөл болж байгаа. Ганцхан бие даагчид гэлтгүй бусад гишүүдийг микрофон ашиглан элдвээр доромжилох нь хэрээс хэтэрлээ. Хэрвээ дахин нэг л удаа ийм үйлдэл гаргаж гишүүдийн нэр төрд халдвал. Үндсэн хууль болон хууль зөрчсөн зүйл хийвэл УИХ-ын даргатай хатуу ярих болно” гэлээ.

Сэтгэгдэл (18)