Хонконгийн цагдаа нар 4.6 сая ам.долларын үнэтэй алмазан хүзүүний зүүлт алга болсон хэрэгт 12 настай охиныг сэжиглэж байна. Уг зүүлт “Emperor Watch and Jewelry” хэмээх алдартай үнэт эдлэлийн дэлгүүрээс алга болжээ.
Баасан гарагийн өглөө насанд хүрсэн гурван хүн дэлгүүрт орж ирэн үнэт эдлэл сонирхон худалдагчийн анхаарлыг сарниулах хооронд 12-14 насны охин 117 каратын алмазан зүүлтийг хулгайлсан гэж цагдаагийн ажилчид ярьжээ.
Хяналтын камерын бичлэгт саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн охин зүүлтийг халаасандаа хийгээд, гарч одож буй дүрс бичлэг хадгалагдсан байна. Одоогоор энэ хэрэг мөрдлөгийн шатандаа явж байгаа бөгөөд аюулгүй байдлыг сахих үүднээс дэлгүүрийн ойролцоо нэмэлт хамгаалалт тавиад байгаа гэнэ.

Сэтгэгдэл (4)