Төрийн ордонд дөнгөж сая гурван сая дахь иргэн мэндэлсэн тухай Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон гурван сая дахь иргэнийг угтаж авах ажлын хэсэг мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж:
Монгол Улсын гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт 1 дүгээр сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэллээ. Энэ талаарх мэдээллийг өгөхөөр комиссын гишүүд хүрэлцэн ирээд байна. Гурван сая дахь иргэн мэндэлсэн тухай мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан танилцуулахгүй юу.
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан: Үндэсний статистикийн хороо хуулийн дагуу хүн ам нэг саяаар нэмэгдэх агшинд Монгол улсын ерөнхийлөгчид энэ тухай мэдээллийг өргөн барих үүргийн дагуу энэ ажлаа гүйцэтгэлээ. Гурван сая дахь иргэнээ хууль хяналт, өндөр нуулалтай ажиллагааны дагуу тодрууллаа. Үндэсний статистикийн хорооноос батлагдсан журмын дагуу энэ ажил зохион байгуулагдлаа. 2015 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар Монгол улсын хүн ам 29995949 байна гэж албан ёсоор нийтэд зарласан. Ажлын хэсгээс гаргасан төлөвлөөгийн дагуу мэдээллүүдийг цуглуулах ажлыг орон даяар болон гадаадад суугаа монголчуудын дунд зохион байгууллаа. Сүүлийн өдрүүдэд газар бүрээс мэдээлэл авах давтамжаа өдөрт хоёр удаа болгож шуурхай ажиллаа. Харин гадаад суугаа иргэдийн талаарх мэдээллийг консулын газраар дамжуулж авсан. Ирсэн бүх мэдээллийн дагуу бүх тооцох ёстой мэдээллийг нэгтгэн тооцсоноор энэ сарын 24-нд 3 сая дахь иргэн мэндэллээ гэдгийг албан ёсоор зарлаж байна. Эдгээр хүүхдүүдээс Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин гурван сая дахь иргэн боллоо. Мэдээллийн нууцлалыг хангах үүднээс тусгай программыг ашигласан. Мэдээллийн нууцыг бүрэн хадгалсан. Мөн эрүүл мэнд спортын яамнаас нэгдсэн зохион байгууллалтайгаар төрөх эмнэлэгийн цагийг стантарт хэмжил зүйн газартай хамтарч нэгдсэн байдлаар тааруулсан. Статистикийн байгууллагаас гадна эрүүл мэндийн салбарын хамт олонд энэ ажлыг амжилттай явуулсанд талархал илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар үнэтэй нэмэр оруулсан юм
Ерөнхийлөгч: 24-нд гурван сая дахь иргэн мэндлээд зарлах үйл явц үргэлжилсээр байгаад өнөөдрийг хүрлээ гэсэн үг үү. Би бол өчигдөр орой албан ёсоор дууллаа?
С.Энхсайхан: Эхний долоо хоногийн мэдээллийг багцаар нь авсан. Мөн дараагийн долоо хоногийн мэдээллийг багцаар авсан. Ингээд дараанаас нь өдөрт хоёр удаа мэдээлэл авсан. Тусгай програм дээр шивж оруулахаас өмнө аймаг болон дүүргийн эрүүл мэнд холбогдох дарга нар мэдээллийг албан ёсооор батлаад явлаа. Мөн гадаадад төрсөн хүүхдийг нягталсан. Энэхүү ажлыг тодорхой хэмжээнд нууцлалыг хангахыг ёстой байсан. Өнөөдөр үндэсний статитикийн хорооны даргын зөвлөлийн гишүүд болон сонирхосон бүх улсуудыг байлцуулан гурван сая дахь иргэн хэн бэ гэдгийг тодруулсан.
Ерөнхийлөгч: Гурван сая дахь иргэн маань яг хэдэн цаг хэдэн минутад мэндэлсэн бэ?
С.Энхсайхан: Өглөөний 8 цаг 27 минутанд төрсөн. Сонирхуулахд гурван сая дахь иргэнтэй ойролцоо хоёр ч ихэр мэндэлсэн байгаа.
Ерөнхийлөгч: Г.Шийлэгдамба сайдаа эх хүүхдийн эрүүл мэнд сайн биз дээ.Товч мэдээлэл өгөхгүй юу?
Г.Шийлэгдамба: Сайн байгаа. Одоогоор хяналтад байгаа. Гурван сая дахь иргэн маань эхийн хувьд анхны төрөлт байсан. 3кг 500 грамм жинтэй хүүхэд мэндэлсэн. Хүүхэд болон эхийн бие хэвийн байна.
Ерөнхийлөгч: С.Эрдэнэ сайдаа гурван сая дахь иргэнтэй холбоотойгоор Засгийн газрын цаашдын үйл ажиллагааны тухай товчхон хэлэхгүй юу?
С.Эрдэнэ: Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах ажлыг амжилттай зохион байгууллаа. Засгийн газрын тогтоолоор гурван сая дахь иргэнд 2 өрөө байр өгнө. Мөн Нийт хүүхдүүдэд урамшуулалыг олгох шийдвэрийг гаргасан. Бас аймаг дүүргүүдээс тодорхой урамшуулал өгөхөөр болсон. Өмнөговь аймагт төрсөн охинтой хамгийн ойр хугацаанд мэндэлсэн хүүхдүүдэд мэдээлэл дээр үндэслэн тусгай урамшуулал олгох даалгавар авсан. Мөн 24-нд мэндэлсэн бүх хүүхдүүдэд урамшуулал өгнө.
Ерөнхийлөгч: Энэ асуудлаа Засгийн газар өнөөдөр асуудлаа ярьчих байхаа. Морин жилийн бариа ойртож байна. Энэ өдрүүдэд монголын хүн ам цаашдаа гурван сая гэдэг тоон дээр нэмэгдэж 3 сая 200, 300 гээд тоологдох болно. Ингэж явсаар байгаад 4 сая, 5 сая дахь иргэнээ угтах билгэ дэмбэрэл жилээс жилд ойртон ирнэ. Би гурван сая дахь иргэндээ зориулж мялаалгын үг бичсэн. Аав ээж бүх хүмүүст нь Монголын ард түмнээ төлөөлөөд баяр хүргэе. Мөн энэ арга хэмжээнд оролцсон бүх хүмүүст сайн сайхныг хүсье. Монголчууд улам олууллаа болж аз жаргалтай байх ерөөлийг дэвшүүлье. Цаашдаа эх хүүдийн эрүүл мэндийг анхаарах асуудлыг Эрүүл мэндийн яам анхаараарай. Айлын ууган охин болж төрсөн охин болон бусад нас чацуутнууд, үүнээс хойш мэндлэх бүх иргэдэдээ сайн сайхныг хүсье. Монголчууд улам олуулаа болох болтугай. Гурван сая болно гэдэг нь гучин бумуулаа боллоо гэсэн үг.

24tsag.mn
Сэтгэгдэл (4)