Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлсэн мэдээл өнөөдрийн хамгийн
сайхан мэдээ байлаа. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээгээр гурван сая дахь
иргэний нэрийг Х.Монголжин хэмээн сольсон байна. Х.Монголжин хэмээх нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бяцхан охинд
хайрлажээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монгол Улсын гурван сая дахь иргэний гэр
бүлийнхэнтэй утсаар ярьж баяр хүргэсэн юм. Төрийн тэргүүн гурван сая дахь
иргэний аав Э.Хатанболд, ээж Г.Аззаяа нарт чин сэтгэлийн мэндчилгээ
дэвшүүллээ.
Сэтгэгдэл (19)