Дэлхийд томоохонд тооцогдох вэб сайтуудаар дамжин хэрэглэгчдэд хүрч буй сая сая зураг, видео, нууц файлуудыг Канадын CSE хэмээх электрон тагнуулын агентлаг зөвшөөрөлгүйгээр хянаж байсныг илрүүлжээ. АНУ-ын Тагнуулын албаны нууцыг задруулсан Эдуард Сноудены материалд үндэслэн энэхүү мэдээлэл үнэн бодитой гэдгийг баталгаажуулсан байна. Канадын тагнуулчид Европ, Ойрхи Дорнод, Хойд Африк, Хойд Америкийн 100 гаруй вэб сайтаар дамжиж буй файлуудыг нууцаар ашиглаж байжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар тагнуулчид өдөрт дуу хөгжим, гэрэл зураг, видео, бичиг баримт зэрэг 10-15 сая файлыг дундаас нь зөвшөөрөлгүй авч ашигладаг байсан гэнэ. Файл дамжуулах үйлчилгээ эрхэлдэг вэб сайтууд хууль ёсны шаардлага гараагүй л бол хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг ил болгохыг зөвшөөрдөггүй. Гэвч нэрээ нууцалсан эх сурвалж ашиглан мэдээлэл цуглуулах явдал гарсаар байна.