Өнгөрсөн сард Сидней хотын Lindt кафед хүн барьцаалсан хэрэг гарч, Катрина Даусон, Тори Жонсон хэмээх хоёр иргэний аминд хүрсэн юм. Хэргийг үйлдсэн Мэн Хэрон Монис гэгч нь Иран гаралтай дүрвэгч болохыг тогтоосон билээ. Тэгвэл хэргийг мөрдөн шалгах явцад хохирогч Катрина Даусон нь цагдаа нарын суманд өртөж амиа алдсан нь тогтоогдоод байна.
Тухайн үед кафед барьцаалагдсан 18 хүнийг аврахаар цагдаа нар бүслэлт явуулсан. Улмаар кафед нэвтрэн орж, барьцаалагч Монистой буудалцсан юм. Энэ үеэр цагдаа нарын сум хохирогч Даусоны зүрх, цээжин тусаа газрыг онож, удалгүй амьсгал хураажээ. Хатагтай Даусон нь гурван хүүхдийн ээж бөгөөд өмгөөлөгч мэргэжилтэй нэгэн байсан гэнэ.