Мьянмарын парламентын дарга Анг Сан Су Чи Монголд ирэхдээ УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлд хаш чулуун зүүлт бэлэглэсэн гэдэг. Харин тус зүүлт нь түүний туслах, Гадаад харилцааны яамны мэргэжилтэн хоёрын дунд алга болсон талаар өнгөрөгч оны сүүлчээр мэдээлж байсан. Тодруулбал, төрийн өндөр албан тушаалтанд бэлэглэсэн эд зүйлсийг үнэлүүлж, төрд данслуулдаг дүрэм, журмын дагуу Ц.Оюунгэрэл гишүүн зүүлтийг туслахаараа яам руу хүргүүлсэн гэдэг ч Гадаад харилцааны яам хүлээж авсан, эсэх нь тодорхойгүй байсан юм. Тухайн үед тэрбээр гадаад харилцааны яам хариуилагагүй хандсан хэмээн мэдээлж байсан билээ. Тэгвэл дээрх зүүлт олдож Ц.Оюунгэрэл гишүүн зүүлтийг үнэлүүлэн, төрд тушаажээ.
Т.Сар
Сэтгэгдэл (10)