Манай улс гурван сая дахь иргэнээ өнгөрсөн долоо хоногт хүлээж авсан. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өөрийн гарын бэлгийг дурсгахаар болсон байна. Уг гарын бэлгийн зургийг СГЗ, зураач П.Цэгмид гаргасан байна. Хонхон дээр Гоо марал, Бөртэ чонын дүрсийг Хүннүгийн үеийн хийцээс санаа авч зохиомжлон байрлуулжээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн ажилтан Ш.Отгон-Өлзийгөөс тодруулахад, “Ерөнхийлөгч гурван сая дахь иргэн болон түүний чацуутнуудад өөрийн гарын бэлгийг дурсгал болгож өгнө. Түүнд нь энэ бойтогны хонх байгаа. Бэлгээ гардуулах хараахан болоогүй байна” гэсэн юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)