2013 оны долдугаар сараас Хууль зүйн болон Эрүүл мэндийн сайд нарын шийдвэрээр нийтийн гудамж талбай, баар, ресторан зэрэг үйлчилгээний газруудад архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг, харьяа дүүргийнх нь эмнэлэгт хүргэдэг болсон. Тэгвэл энэ бүхэн эргээд багагүй асуудал үүсгээд байгаа юм. Учир нь эмнэлгийн ажилчид, эмч сувилагчид согтуу хүмүүстэй ажиллахад хэцүү байна, эмчлүүлэгчдэд хүндрэлтэй байна гэх мэтээр бухимдлаа илэрхийлсээр байна. Тиймээс энэ хүрээнд дараах мэдэгдлийг Хууль зүйн яам, ЦЕГ-аас гаргалаа.
Тодруулбал, Хууль зүйн яамны газрын дарга Т.Ганбаатар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэв журам хариуцсан дэд дарга Баттөгс, Хуульзүйн яамны ахлах мэргэжилтэн Оюунболд нар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хууль зүйн яамны газрын дарга Т.Ганбаатараас зарим зүйлийг тодрууллаа.
-Эмнэлгийн байгууллагад согтуу иргэдийг хүргэдэг болсон нь багагүй асуудлыг үүсгээд байна. Согтуу иргэд эмнэлэгт очоод зөрчил гаргаж байгаа дээр тайлбар өгөөч?
-Сүүлийн үед хэвлэл мэдээллийр хэрэгслээр өвчтөнүүдийг эмчлэхэд хүндрэлтэй байхад согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд ихээр нэмэгдэж байна гэх мэдээллүүд гарч байгаа. Цагдаагийн албаны хууль 2013 оны долдугаар сарын 5-нд батлагдсан. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх хууль эрхзүйн орчин бүрдсэн. Өөрөөр хэлбэл, хууль 2013 онд батлагдсан хэдий ч 2014 оны нэгдүгээр сар хүртэл эмнэлгийн байгууллага шинэ хуулийн хэрэгжилтэд бэлтгэл ажил хийхээр болсон.
Учир нь цагдаагийн алба хаагч өөрийн үйлдлийг удирдан явах чадваргүй болсоны улмаас хаана байгаа болоод очих газраа мэдэхгүй гудамж талбайд ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл зөрчилд өртөж болох иргэнийг хамгаалах, тусламжийн үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгөхийг хуулинд тусгасан. Өөрөөр хэлбэл, гэртээ агсам согтуу тавьсан, гэмт хэрэг зөрчилд холбогдсон этгээдийг бус гудамж талбайд ухаангүй хэвтэж байгаа этгээдүүдийг дүүргүүдийн эрүүл мэндийн хэлтэст аваачиж, эмчлүүлэхээр тусгасан.
-Зарим иргэд, эмч нарын хувьд энэ бүхэн Хууль зүйн яамыг буруутгаж байна?
- Хууль зүйн яамтай холбоогүй. Цагдаагийн албан хаагчид үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа л дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт согтуу иргэдийг аваачиж өгч байгаа. Энэ дээр Хууль зүйн яамыг буруутгаж болохгүй. Бид хуулийг хэрэгжүүлдэг. Хууль зүйн яам, цагдаагийн алба хаагчид хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэдэг гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
Хууль хэрэгжсэнээр тодорхой асуудал тулгарна. Энэ бүхнийг эрүүл мэндийн байгууллага шийдээд явах ёстой. Цаашлаад энэ бол хуулиар хүлээсэн үүрэг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Согтуурсан этгээдүүдийг эмнэлгийн байгууллагад байх шаардлагагүй гэж иргэдийн зүгээс үзвэл хэрхэх ёстой вэ?
-Энэ тохиолдолд чиг үүргийн дагуу хуулинд өөрчлөлт оруулахыг ярих ёстой.

-Эрүүлжүүлэх байрны өнөөдрийн нөхцөл байдал-
Цагдаагийн албаны тухай хууль батлагдаад хэрэгжиж эхэлсэнээс хойш цагдаагийн албаныхан албадан эрүүлжүүлэх асуудлаас гарсан. Цагдаагийн байгууллага согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчил үйлдсэн этгээдүүдийг албадан саатуулахаар болсон. Хууль хэрэгжиж эхэлсээс хойш нийслэл хотын 64 мянган согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд саатуулагдсан байна. Харин гудамж талбай олон нийтийн газар ухаангүй, биеэ авч явах чадваргүй болсон иргэд 3.7 хувийг эзэлж байгаа аж. Өөрөөр хэлбэл 64 мянган согтуу иргэдийг саатуулсаны 2436 хүнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Үүнээс 186 хүн эмнэлэг дээр агсам согтуу тавьсан учир, цагдаагийн байгууллага зөрчлийн дагуу шалгаж байгаа аж. Хэвлэл мэдээллээр гараад байгаа шиг цагдаагийн байгууллага нь бүх согтуу иргэдийг эмнэлгийн байгууллагад хүргэж байгаа гэдэг буруу ойлголт гэдгийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэв журам хариуцсан дэд дарга Баттөгс онцоллоо.Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (6)