Хотын захирагч Э.Бат-Үүл Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгож өөрчилсөн. Гэвч энэхүү нэрэнд олон нийт одоо болтол дасахгүй "Сүхбаатарын талбай" хэмээн нэрлэсээр ирлээ. Өнгөрсөн хугацаанд ч МАН-ынхан Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх хэрэгтэй гэсэн байр суурийг баримталсаар ирсэн. Тэгвэл саяханаас "Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе" гэсэн хөдөлгөөн байгуулагдаж зохион байгуулалтад орж эхэлсэн гэнэ. Энэхүү хөдөлгөөний зохион байгуулалтыг УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр хариуцаж байгаа гэж эх сурвалж мэдээлэв. Тэрээр фэйсбүүк, твитерт энэхүү хөдөлгөөнд залуусыг нэгдэхийг уриалж эхэлсэн байна.
Түүний уриалгыг хүмүүс дэмжиж богинохон хугацаанд олон залуус нэгдээд байгаа аж. Мөн Г.Өнөрбаяр "Хотын захирагч Э.Бат-Үүл дандаа ард түмнээсээ асууна гэдэг. Тэгэхээр хотын захирагчийн хандлагын дагуу Сүхбаатарын талбайн нэрийг эргүүлэн сэргээх асуудлыг ард түмнээсээ, Улаанбаатарчуудаас асууна. Ард түмэн Сүхбаатарын талбайн нэрийг эргүүлэн сэргээхийг дэмжвэл Э.Бат-Үүл алдаагаа ухаарч шийдвэрээ цуцлах байх. 2016 оны орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ч Сүхбаатарын талбайн нэрийг эргүүлэн сэргээнэ гэж тусгана" хэмээн ярьж яваа бололтой. Ирэх нэгдэх өдөр жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөр болно. Түүнийг угтаж Д.Сүхбаатарын удмын хүмүүс өнөөдөр хэвлэлийн хурал хийж Сүхбаатарын талбайн нэрийг сэргээх талаар ч байр сууриа илэрхийлж байна.Мөн Сүхбаатарын талбайн нэрийг Чингисийн талбай болгож өөрчилсөний дараа бичиг баримт, албан бланк өөрчлөх гэх мэтэд тэрбум гаруй төгрөг зарцуулсан гэсэн мэдээлэл ч тархаж байна. Ямар ч гэсэн МАН-ынхан үүсгэн байгуулагчдынхаа нэг болох Д.Сүхбаатараа өмгөөлж нэрэмжит төв талбайн нэрийг эргүүлэн сэргээхээр хөдөлгөөнд орлоо.

Т.Хулан
Сэтгэгдэл (118)