“Шинэ үе продакшн”-ы жүжигчин Ц.Алдармаа, П.Оюунтуул нарыг шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд болж өнгөрлөө. Шүүх хурлаас Ц.Алдармаад оноосон 7 жилийн хорих ялыг тэнсэн харгалзах ялаар сольжээ. Анхан шатны шүүхээс Ц.Алдармаад П.Оюунтуулын хөдөлмөрийн чадварыг нь алдагдуулсан хэрэгт буруутган 7 жил 10 хоногийн ял өгөөд байсан юм. Харин Ц.Алдармаа шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хандсанаар давж заалдах шатны шүүхээс гэмтлийн зэргийг тогтооход ойлгомжгүй зүйл байна гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан.
Ингэснээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бус болж, Ц.Алдармаа арванхоёрдугаар сарын 8-ны өдөр батлан даалтад гарсан. Ийнхүү мөрдөн байцаалтын явцад Ц.Алдармаа нь бусдын бие махбодид санаатайгаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэж шинжээчийн дүгнэлт дахин гарчээ. Ингэснээр Ц.Алдармаад үүсгэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл анги, 98 болж өөрчлөгдсөн байдаг. Тус зүйл ангид хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заасан байдаг. Мөн уг зүйл заалт нь “тэнсэн”-д хамрагдах боломжтой учраас Ц.Алдармаа “тэнсэн”-д хамрагдсан байна.

Д.Ундрах
Сэтгэгдэл (16)