Голландын Үндэсний телевизийн байранд буутай этгээд нэвтрэн оржээ. Тэрээр студийн хяналтын өрөөний ажилчдыг дарамталж, шууд нэвтрүүлгийг тасалдуулсан байна. Цагдаагийн ажилтнууд энэ үйлдлийг таслан зогсоосон бөгөөд ямар учраас ийм хэрэг үйлдсэн шалтгааныг тогтоогоогүй байгаа ажээ. Энэ хэрэг нь Парист гарсан халдлагатай холбоотой эсэхийг шалгаж байна.