Шинэ Зеландын бармен дэлхийн хамгийн үнэтэй коктейлийг бэлтгэхээр шийджээ. Уинстон гэдэг нэртэй энэхүү коктейлийн хамгийн гол бүрэлдэхүүн хэсэг бол 1858 оны конъяк дарс ажээ. Энэхүү конъякийг Дэлхийн 2-р дайны үеэр Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль, АНУ-ын цэргийн Ерөнхий командлагч Дуайт Эйзенхауэр хоёр хуваан ууж байсан гэнэ. Дарсны мэргэжилтнүүд энэхүү коктейлийн ганцхан хундагыг 12000 доллараар үнэлсэн байна. Шинэ Зеландын бармен залуу өөрийн урлагийн бүтээлийг хийж дууссан боловч үүнийг нь амталж үзэх баян хүн хараахан олдоогүй байгаа бололтой.