3D принтер хэмээх дэвшилтэт технологи нь хүн төрөлхтөнд хязгааргүй боломж олгож байгаа билээ. Энэ технологи нэвтэрснээр эрхтэн шилжүүлэн суулгахад заавал донор шаардлагагүй болсон юм. Саяхан эрдэмтэд 3D аргаар хүний чих, тархийг хэвлэж, амжилттай шилжүүлэн суулгасан бол зүрхийг хэвлэх боломжуудыг идэвхтэй хайж эхэлжээ. Зүрхтэй өвчтэй хүмүүсийн эсийг ашиглан шинэ зүрх хэвлэх нь судалгааны гол зорилго юм. Гэхдээ энэ технологийг амьдралд нэвтрүүлтэл хориод жил зарцуулна гэж судлаачид таамаглаж байна. Луисвиллийн их сургуулийн судлаачид хүний эсийг ашиглан зүрхний ховдол, венийн судсыг нь хэвлээд байгаа ч бусад хэсгүүдийг нь “үйлдвэрлэх” аргыг улам боловсронгуй болгох шаардлагатай болжээ.