Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон АН-ын дарга З.Энхболд нарт шаардах бичиг хүргүүлжээ. Тэрхүү шаардах бичигт “2008-2012 онд Монгол Ардын Нам Ардчилсан Намтай хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан. Энэ хугацаанд зөвхөн сайд, дэд сайд нар буюу улс төрийн албан тушаалын хүрээнд өөрчлөлт хийгдсэн юм. Гэтэл шинээр байгуулагдсан хамтарсан Засгийн газарт төрийн албан хаагчдыг олноор нь хальж, цомхотгож эхэллээ. Цомхотгол гэдэг нь төрийн албан хаагчдыг ажлаас нь халах шалтаг болж байна. Төрийн албан хаагчид нь намуудын тохиролцоо наймаанд өртөх учиргүй. Хэмнэлт нэрээр цомхотголд орсон төрийн албан хаагчдын ихэнх нь цалингийн болон орон сууцны 8 хувийн зээлтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Иймд хамтрах нэрээр төрийн албан хаагчдыг хальж буйг зогсоож, цаашид халаа сэлгээг хийлгэхгүй байх асуудалд онцгой анхаарал хандуулахыг шаардаж байна” хэмээсэн байна. Тэрээр энэ тухай мэдээллийн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд зарласан юм.
Шаардах бичиг:
Шаардах бичиг:
Сэтгэгдэл (31)