Өнгөрсөн долоо хоногт олныг гайхшруулсан мэдээллүүдийн нэг болох Солонгос иргэн монголыг залууг хүчиндэж, ДОХ халдаасан байж болзошгүй гэх мэдээлэл юм.
Тодруулбал, III,IY хорооллын "Түндэмүн" саунд үйлчлүүлж байсан залууг БНСУ-ын иргэн П гэгч хүчирхийлсэн хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Уг хэрэг гарсны дараа хохирогч гомдол мэдүүлснээр цагдаа нар сэжигтнийг баривчилж, саатуулаад байсан юм. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, прокуророос хяналт тавьж байсан ч хэрэгсэхгүй болгожээ.
Учир нь солонгос, монгол хоёр залуу харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харилцаанд орсон гэх боловч “хүч хэрэглэн бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байдал илрээгүй” байна. Харин ДОХ /БЗДХ-ын Тандалт судалгааны албанаас эдгээр 2 залууд шинжилгээ хийхэд БНСУ-ын иргэн нь ХДХВ-ын халдвартай болох нь батлагдаж Монгол Улсын иргэнээс 3 удаагийн давтан шинжилгээгээр ХДХВ-ын халдвар илрээгүй байна. Иймд БНСУ-ын иргэнд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Уг хэрэг “Түндэмүн” сауны өрөөнд гарсаныг албаны эх сурвалж мэдээлсэнийг дээр цухас дурдлаа. Харин хэргийг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Гэмт бүлэглэл, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас илрүүлэн шалгаж байсан ч ийн хүч хэрэглэсэн, өвчин халдаасан гэдэг нь тогтоогүй учир хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
Хэрэв энэ тохиолдолд солонгос иргэний буруутай нь тогтоогдсон бол Эрүүгийн хуулийн 105.3-т зааснаар өөрийн биед дархлалын олдмол хомсдолын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар мөн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэж буюу айлган сүрдүүлж, бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан, түүнчлэн хохирогчийг тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх 2-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгүүлж магадгүй байсан юм.
Өөрөөр хэлбэл БНСУ-ын иргэний буруутай нь тогтоогдсон бол 10 хүртэлх жилийн ял авах төлөвтэй байсаныг эх сурвалж мэдээлсэн билээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (7)