Агаарын температурын жилийн дундаж Увс, Завхан, Баянхонгорын хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр -1..-50С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорноговийн нутгаар +5..+100С, бусад нутгаар 0..+40С буюу Монгол орны дунджаар +1.40С байв.
Агаарын температурын жилийн дундаж утгыг олон ОЖД-тай харьцуулахад говь болон тал хээрийн нутгийн ихэнх хэсгээр 1.3-3.6 градус, бусад нутгаар 0.3-1.5 градусаар дулаан байв. Агаарын температурын жилийн явцаас харахад 2-р сард ОЖД-аас 2.4 градусаар хүйтэрсэн бол харин 1, 3, 4, 10-р саруудад ОЖД-аас 2.5-3.9 градусаар дулаарсан, эрс дулаан сарууд байлаа.
Агаарын үнэмлэхүй хамгийн их температур тухайн жилийн хувьд Өмнөговь аймгийн Ханбогдод 2014 оны 7-р сарын 17-нд +41.4 градус, Дорноговь аймгийн Сайншандад 2014 оны 7-р сарын 30-нд +41.0 градус хүрч тус тус ажиглагджээ. Харин агаарын үнэмлэхүй хамгийн бага температур тухайн жилд Завхан аймгийн Цэцэн-Уулд 2014 оны 2-р сарын 03-нд -47.2 градус, Завхан аймгийн Отгон 2014 оны 2-р сарын 16-нд -46.7 градус тус тус ажиглагдав.
Монгол орны дунджаар хур тунадасны жилийн нийлбэр 190 мм байж Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтийн хойд, Булган, Сэлэнгэ, Дорнодын ихэнх нутгаар 260-380 мм, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Баянхонгор, Дундговь, Дорноговийн өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр 20-140 мм, бусад нутгаар 140 мм-ээс 260 мм хүртэл хур тунадас оров.
Хур тунадасны жилийн нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулж үзвэл Баян-Өлгийн Булган, Дорноговийн Сайншанд, Өмнөговийн Гурвантэс, Архангайн зарим нутгаар ОЖД-аас 20-30%-иар ахиу, Хөвсгөл, Архангай, Төв аймгийн зарим нутаг, Улаанбаатар орчмын нутгаар ОЖД-ийн орчим буюу бага зэрэг ахиу, бусад нутгаар ОЖД-аас 10-30%-иар бага хур тунадас унажээ.
Дорнод аймгийн Баян-Уулд 411.5 мм, Архангайн Эрдэнэмандалд 408.2 мм хур тунадас орсон нь хур тунадасны жилийн нийлбэрийн хувьд энэ жилийн хамгийн их утга болжээ. Төв аймгийн Мөнгөнморьтод 7-р сарын 07-нд 85.3 мм хур тунадас орсон нь хоногт орсон хур тунадасны 2014 оны жилийн хамгийн их утга болж байна.
2014 оны агаарын температурын жилийн дундаж, хур тунадасны жилийн нийлбэрийн газарзүйн тархалтыг 1 ба 2 дугаар зурагт харуулав.
Эх сурвалж: Tsag-agaar.mn

Сэтгэгдэл (1)