Авто замын компаниуд ажиллах хүчгүй болж, зогсонги байдалд орох эрсдэл тулгарсан талаар салбарын төлөөлөл мэдээлж байна. Учир нь энэ салбарын ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн асуудал зөрчигдсөөр өнөөг хүрсэн гэв. Өөрөөр хэлбэл байгууллага хоорондын гэрээн дээр заагдсан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, цалин хөлсийг цаг тухайд нь олгох зэрэг заалтууд хэрэгждэггүй учраас авто зам тавьдаг компаниуд ажиллах хүчгүй болох эрсдэлд хүрчээ.
Сүүлийн 2 жилд манай улс 2600 км зам тавьсан нь сайн үр дүн боловч захиалагч тал болох төрийн байгууллагаас тодорхой захиалга өгөхгүй байгаа аж. Төрийн байгууллагаас төсөв мөнгө, ажлын захиалга өгөхгүй болохоор тогтвортой ажиллах чадалтай компаниуд зогсонги байдалд орох дөхсөн байна.

Сэтгэгдэл (5)