Улаанбаатар
Өнөөдөр / 2017.10.20
8
Өдөртөө
-2
Шөнөдөө

Хүчтэй аавын бяртай хүү. Их аварга Хакухо Д.Даваажаргал

2017 оны 7 сарын 23

   24tsag.mn facelook  булангийнхаа энэ удаагийн дугаарт Хакүхо М.Даваажаргалыг онцлож байна. Япон улсад 15 настайдаа анх хөл тавьсан Хакүхо М.Даваажаргал 2000 жилийн түүхтэй мэргэжлийн сүмогийн бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэж, хамгийн олон түрүүлсэн, хамгийн олон давсан сүмоч болсон юм.

 

Тэрбээр нийтдээ 98 башё барилдаж ийнхүү түүхэн ялалтуудыг байгуулсаар явна. Түүний давсан даваа бүр сүмогийн ноён оргилын хэмжүүр болон босго тогтож эхэлнэ.  Хүчтэй аавын бяртай хүүгийн амьдрал, амжилтыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу.
 


“40 дүгээр цэцэрлэгийн Чингис”: М.Даваажаргал 1985 оны 3 дугаар сарын 11- нд Улаанбаатар хотноо Монгол улсын дархан аварга Ж.Мөнхбатын хэмээх таван хүүхэдтэй айлын бага хүү болон мэндэлжээ. Дээрээ гурван эгч, нэг ахтай. Багадаа их хөдөлгөөнтнй хүүхэд байлаа. 40 дүгээр цэцэрлэгийн Чингис байжээ. Зургаан сарын нэгэн болохоор л Чингис хааны дүрд тоглож “Алд бие минь алжааваас алжаатугай...” гэж жүжиглэн явдаг байсан гэнэ.

“Тавдугаар цэцэрлэгийн Сүхбаатар”: Бага байхад нь тэдний гэр нүүснээр Даваажаргал тавдугаар цэцэрлэгт оржээ. Ингээд тавдугаар цэцэрлэгт ирснээр Д.Сүхбаатар жанжны дүрд тоглож байжээ. 40 дүгээр цэцэрлэгийн Чингис, тавдугаар цэцэрлэгийн Д.Сүхбаатар болж өөрчлөгдсөн байна. 

“Ангийн нэр хүндийн асуудал”: Багадаа спортод тун авъастай нэгэн байсан гэдэг. Шатар, даам, бөх, таеквондо, сагсан бөмбөг гээд сонирхохгүй юм байхгүй. Нэг удаа түүний ээж “Олон юманд явдаг хүн онч байддаггүй шүү дээ, нэг л юмыг сонгож тэрнийхээ төлөө сайн явах ёстой” гэхэл Даваажаргал хариуд нь “тэр яах вэ ээж минь, ангийн нэр хүндийн асуудал” гэсэн гэдэг.

“15”: Арван таван настай байхдаа Япон улсыг зорьж анх сүмо бөхийн гараагаа эхэлсэн юм. Одоо Миагино дэвжээнд харъяалагдаг бөгөөд 2001-2004 он хүртэл доод зиндаанд барилдаж түрүүлэн улмаар 2004 оны дундаас дээд зиндаанд дэвшжээ.

“Уралдаан”: Японы сүмо бөхчүүдийн хооронд болдог биеийн тамирын тэмцээний үеэр. Их аваргуудын уралдаан.

“Тариаланч”: Ургац хураалт. Хакухогийн зуслан.

“Мөнхийн өрсөлдөгчид”: Үеийн үед “мөнхийн өрсөлдөгчид” гэж байдаг. Олон оронд. Энэ нь бяр чадал, ухаан, мэдлэгээр хэнд ч дийлдэшгүй хүч бяр нь тэнцүүхэн хоёр өрсөлдөгчид. Монголын хувьд хоёр “Мөнх” гэж байсан. Тэдний араас залгамж болж их аварга Д.Дагвадоржыг зодох тайлах хүртэл “мөнхийн өрсөлдөгчид” хэмээн 68, 69 дэх их аваргуудыг нэрлэдэг байв. Нэгэн үе сүмогийн дэвжээг зэрэг донсолгож явсан хүчтэнүүд билээ.


“Д.Мөнхжаргал”: Аваргын эхнэрийг Саёко Вадо гэдэг. Харин тэрээр хүүдээ Мөнхжаргал хэмээх нэрийг хайрласан. НЭг удаа Даваажаргалын ээж  түүнийг япон гэргийгээ дагуулаад ирвэл яах вэ? Гэсэн асуултад “Одоо яахав. Нэг монгол vг бий шvv дээ. Хvvгээ гэвэл бэрээ, хvvхнээ гэвэл хvргэнээ гэж vг байдаг. Тэр маягаар л хvлээж авах байх даа” гэсэн байдаг.


“4-2-69”: 2007 оны Нацү башёд 15 даван түрүүлж гадаадын дөрөв дэх, Монголын хоёр дахь, Японы 69 дэх их аварга болов. Мөн гарамгай барилдааны гурав, дайчин барилдааны хоёр, уран барилдааны нэг шагнал тус тус хүртэж байсан юм.



“Од”: М.Даваажаргал олон шүтэн бишрэгчидтэй. Энэ жирийн ардаас авхуулаад бидний зурагтаар хардаг “од”-ууд хүртэл байдаг.


“Гавъяат”: Түүний нөр хөдөлмөрийг үнэлэн 2007 онд гавъяат тамирчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртээсэн.


“Хүчтэй аавын бяртай хүү”: Монголын нэрийг сүмо бөхөөр дамжуулан дэлхийд цууриатуулж яваа монгол хүчтэн. Монголын бахархал. Хүчтэй аавын бяртай хүү.
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 2
  • 3
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 1
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан