Сүүлийн үед өндөр болгох мэс засал эрэлттэй байна. Уг хагалгааг хийхдээ эмч нар өвчтний шаантны ясыг хугалж, дотор нь дуран авиагаар төмөр утас суурилуулдаг. Гурван сар өнгөрсний дараа хугарсан яс эдгэж, утаснууд нь аажмаар салж унана. Яснууд нь сунаж, татагдахын хэрээр мэдрэлийн судаснууд нь шинээр ургаж, зайнд нь арьс нөхөн төлждөг байна. Үүний дараа өвчтөн бүрэн эдгэрэхийн тулд удаан хугацаанд физик эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Флорида мужийн ортопед мэс заслын эмч, доктор Дрор Пэйлигийн мэдээлж буйгаар 2012 оноос хойш 650 хүн энэ хагалгааны ачаар урт хөлтэй болсон гэнэ. Эдгээр хүмүүсийн нэг болох Нью-Жерсигийн оршин суугч Акаш Шукла 6 см өндөр болж чаджээ. Хагалгааны өртөг нь 85 мянган доллар юм байна.
Гэхдээ яс ургуулах хагалгаа амаргүй гэдгийг эмч нар хэлж байна. Зарим хүн өвчнөө тэсвэрлэж чадахаа болиод мөнгө төлсөндөө харамсаж эхэлдэг. Хятад гаралтай Жак бол ийм хүмүүсийн нэг юм. Тэрээр “Миний амьдралдаа гаргасан хамгийн буруу шийдвэр бол өндөр болгох мэс засал байлаа. Хөлөө 3 инчээр уртасгаж чадсан. Гэхдээ энэ бүхний үнэ цэнэ зөвхөн өвдөлтөөр хязгаарлагдахгүй” хэмээн ярьжээ.

Сэтгэгдэл (3)