Мэргэжлийн сүмогийн оргилд хүрсэн Монголын хүүгийн амжилт, амьдралын тухай амттай түүхийг www.24tsag.mn хүргэж байна. Дэлхийд Монголын нэрийг өргөж яваа Их аварга Хакухо М.Даваажаргалын фото түүхийг хүлээн авна уу.
Ирээдүйгээ зүүдлээгүй ч яваа үе: Өдгөө монголчуудын баатар хэмээн төсөөлөгдөж буй тэр том эр хэдэн аравны өмнө иймхэн жаал хүү байв. Энэ үед Даваажаргал өөрийнхөө ирээдүйг зүүдлээгүй явсан нь ойлгомжтой. Түүний эцэг Ж.Мөнхбат аварга үндэсний бөхийн наадамд зургаан удаа түрүүлж, Монгол Улсын анхны олимпийн медалийг /1968 оны Мексикийн олимпоос мөнгөн медаль/ авчирсан монголчуудын хайртай бөх тул Даваажаргалыг багаас нь үндэсний бөх болгоно хэмээдэг байжээ. Энэхүү ойлголтын ачаар Даваажаргал багаасаа сагсан бөмбөг тоглох, гүйх зэрэгт сайн байв.
12 настайдаа. Яадаг ч байсан бөх болох хувь заяа: Аавынхаа чадварыг өвлөх гэж тэрээр бараг арван настайгаасаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлжээ. Хэрвээ сүмогийн ертөнцийг зориогүй байсан бол ямар ч байсан үндэсний бөх болох байв.
Юунд аппетит хөдлөв?: Гартаа жимс барьсан хүү Кёкүшюзан Батбаярын ялалтуудыг үзсэний дараа харийн бөхийн ертөнцөд очиж түүний адил барилдах “апепиттай” болжээ. Ингээд тэрээр рикиши буюу сумогийн бөх болохоор Япон улсыг зорьсон байна. Батбаяр туниа муутай өсвөрийн хүүг ивээлдээ авч олон дэвжээний багшид санал болгосон боловч хэн ч дөнгөж 60 кг жинтэй, 1.75 м өндөртэй, японоор нэг ч үг хэлж чаддаггүй хүүг хэн ч шавиа болгохыг хүссэнгүй. Ийм л хүнд эхлэл Даваажаргалыг хүлээж байв.
Ахынхаа ачийг үргэлж санаж явна: Батбаяр нутгийн дүүгээ Монгол руу буцаахын даваан дээр нэгэн дэвжээний багш шийдвэрээ өөрчилж Даваажаргалыг бэлдэхээр болов. Энэхүү баярт мэдээгээр Батбаяр дэвжээний багштай хамт хооллож, баярласан сэтгэлийн гүнээс гарын шавиа мэргэжлийн сумод оруулна хэмээн архи амссан амны халуунд хэлжээ. Хоёр хоногийн дараа Кёкүшюзан Даваажаргал дээр ирээд Японд хоосон амлалт байдаггүйг анхааруулж, Даваажаргалыг Мияагино дэвжээний багшид нь хүлээлгэн өгчээ.
Хакухо нэрийн учир: Мияагино дэвжээний багш Даваажаргалын цонхигор цагаан царайг анх хараад Сүмогийн их аварга Ёкозуна Тайхогийн нүүрний өнгөтэй төстэй байсан тул шинэ гишүүнээ Хакухо хэмээн нэрлэжээ. Энэ нь цагаан галт шувуу гэсэн утгатай үг бөгөөд багш нь “цагаан галт шувуу ирлээ” хэмээн танилцуулж байв.
Дэвжээний багшийн гарт орсон залуу Хакухо шаргуу хичээллэсээр 16 нас хүрсэн ч түүний чадвар үнэлэгдэхүйц сайнд тооцогдохгүй байв. Гэвч тэр энэ үеэс галзуу юм шиг бэлтгэл хийж, аль болох хурдан жин нэмж, хүчирхэг булчинтай болохыг оролджээ. Гэсэн хэдий ч зорилгодоо хүрээгүй байсан тул анхны башёдаа 2001 оны тавдугаар сард барилдаж Жонокучи зиндаанд бичигджээ. Үүнээс хойш таван жилийн дараа Озеки цолд хүрэв.
Залуухан Сэкитори Хакухо эцгийнхээ хөргийн өмнө: Эцгийнхээ нэр хүндийг унагаахгүй гэж шаргуу хөдөлмөрлөсөн гурван жилийн ачаар Даваажаргал 16 см-ээр өсч 70 гаруй кг болжээ. Түүний хичээл зүтгэлд хэн ч саад болж чадахгүй мэт. 2004 оны нэгдүгээр сард дөнгөж Журю зиндаанд хөл тавьсан тэрээр хоёрхон башёгийн дараа хамгийн дээд зиндаа Макуучид өрсөлдсөн юм.
Галт шувуу хөөрөв:Макуучи зиндаанд аянга буулаа гэлцэнэ. Энд л тэрээр авъяас чадвараа харуулахаар ирсэн юм. Учир нь дээд зиндаанд дэвшсэн эхний тэмцээндээ л Хакухо гарамгай амжилтыг үзүүлэн шуугиан дэгдээж барилдсан бөгөөд 4 тэмцээний дараа сүмогийн түүхэн дэхь 451 дэх Сэкиваки хэмээн бичигджээ. 2006 онд цагаан галт шувуу ингэж хөөрсөн юм.
Гэмтлээ бүрэн эдгээсэн Хакухо нөхөддөө өргүүлнэ. Туршлага, хүчийг хослуулсан Ёкозуна Хакухогийн зорилго одоо уулын оргилд зэрэгцэн очих.
Эцгийн адил: Нэгэнт л түүний эцэг монгол бөхийн оргилд хүрснээс хойш Хакухо Озеки болоод дуусгахыг хүссэнгүй. Галт шувуу сүмогийн ертөнцийг оргилд хүрэхээр улам хүчтэй дэвэх болжээ.
Хардалт төрүүлсэн хурим: Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх Ёкозуна Хакухо М.Даваажаргал 2010 онд Токиогийн төвд Саёко гэдэг япон бүсгүйтэй хуримласан юм. Энэ үед монголчууд хайртай хүүгээ харийн оронд алдах вий хэмээн хардаж, харамласан байсан нь хэвлэлүүдийн мэдээ, сэтгэгдлүүдээс харагдана. Энэ хоёр өдгөө гурван хүүхдийн эцэг эх.
Монголчууд эзэгнэсэн ертөнц:2014 оны 11 дүгээр сард Цагаан галт шувуу мэргэжлийн сүмогийн оргилд хүрэхээр дэвлээ. Тэрээр энэ сард 44 жилийн турш хэн ч хүрч чадаагүй их аварга Тайхогийн амжилттай зэрэгцэн очсон нь монголчуудад баяр бахархал, зарим хүмүүст атаархал авчирсан нь ойлгомжтой.
Японы сүмогийн холбоо дээд амжилтыг эвдсэн Их аваргад шүүгчдийг шүүмжилсэн хэмээн хатуухан сануулга өгч шийтгэхийг шаардаж байна. Хакухо хэл хальтирч хэлсэн үгэндээ уучлал хүссэн. Япончууд түүний дээд амжилтыг ингэж “мялаав”. Япончууд Хакухог хэзээ ч эвдэж чадахгүй шинэ рекорд тогтоох вий хэмээн айж байж ч мэдэх.
Хоёрхон хоногийн өмнө дээд амжилт эвдсэн Хакухог эх орондоо ирэхэд нь гэр бүл, ард түмэн нь ингэж угтав. Хуурай ах Д.Батбаяр эхнэрийн хамт иржээ. Хакухогийн аав, ээж оргилд хүрсэн хүүгээ үнсэх гэж ихэд яарна.
Эх нутагтаа хийморио сэргээж нар мандахыг харав.
Монголын нэрийг дэлхийд дуурсгасан хоёр эр.
69 дэх их аварга М.Даваажаргалд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Япон Улсын мэргэжлийн сумогийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлэн түүхэн шинэ амжилт тогтоосон, дархан аварга Мөнхбатын хүү Даваажаргал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэж байна. Монголчууд агуу хүчит аав, хүү баатартай боллоо.
Д.Идэржаргал
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (29)