Өнгөрсөн оны 11-р сараас эхлэн ОХУ-ын Гаалийн холбооны хорио цээрийн байнгын төлөөлөгч манай улсад ажиллаж байгаа. Энэ бол махны экспортын асуудал шийдэгдэж байгаагийн нэг илрэл гэдгийг албаны хүн тайлбарласан. Хорио цээрийн байнгын төлөөлөгч манай улсын махны найман үйлдвэртэй танилцаж, хоёр үйлдвэр нь мах экспортлох шаардлага стандартыг бүрэн хангасан гэж үзсэн байна.
Энэ хоёр үйлдвэрээс эхний ээлжинд 4000 тонн мах экспортлоно. Цаашид энэ тоог нэмэгдүүлэх боломж байгаа ч малын эрүүл мэндийн асуудал экспортод нөлөөлж байна. Уг нь манай улс 64000 тонн мах экспортлох боломжтой. Мал эрүүлжүүлэх төслийг БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх ажил ахицтай байгааг салбарын сайд Р.Бурмаа онцолсон. Баруун таван аймгийг эрүүл бүс гэж зарлаж хэд хэдэн жишиг фермүүдийг байгуулахаар төлөвлөөд байгаа ажээ.ОХУ-аас гадна Араб, БНХАУ-ын Өрөмч болон зарим хотууд манай улсаас амьд хонь авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл (2)