ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украйны байгалийн хийн
нийлүүлэлтийг тасална хэмээн сурдүүллээ гэж барууны хэвлэлүүд бичиж
байна. Тэрээр хэрвээ Украйн ирээдүйд нийлүүлэх байгалийн хийн үнийг
урьдчилан төлөхгүй бол нийлүүлэлтийг зогсооно гэсэн байна.
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украйны байгалийн хийн нийлүүлэлтийг тасална хэмээн сурдүүллээ гэж барууны хэвлэлүүд бичиж байна. Тэрээр хэрвээ Украйн ирээдүйд нийлүүлэх байгалийн хийн үнийг урьдчилан төлөхгүй бол нийлүүлэлтийг зогсооно гэсэн байна.
Владимир Путин лхагва гарагт мэдээлэхдээ “Тэд хамгийн сүүлд ердөө 3-4 өдөр л Украйныг байгалийн хийгээр хангах хэмжээний төлбөр төлсөн. Тиймээс дараагийн төлбөрөө хурдан шилжүүлэхгүй бол Москва нийлүүлэлтээ зогсооно гэжээ.
ОХУ-ын ерөнхийлөгч төлбөр төлөх ёстой эцсийн хугацааг тодорхой мэдэгдээгүй байна. Мөн Украйны нийлүүлэлтийг зогсоох нь Европт ч аюул учруулж мэднэ гэжээ. Учир нь Европ руу нийлүүлдэг байгалийн хийн экспортын 80 орчим хувь нь Украйнаар дамжин өнгөрдөг юм.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ Украйныг салан тусгаарлагч босогчдын амьдардаг зүүн бүсэд байгалийн хийн хангамж тасалсан хэмээн буруутгасан билээ. В.Путин энэ тухай “Зүүн бүсийн 4.5 сая хүний хийн хангамжийг зогсооно гэдэг аймаглан утсгаж буйтай адил хэрэг юм” хэмээн шүүмжилсэн аж.
Орос, Украйны хийн асуудал хариуцсан албаныхан энэ долоо хоногийн сүүлээр уулзалдах нь ойлгомжтой юм хэмээн “АП” агентлаг бичжээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (20)