БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпин улс төрийн шинэ уриалга гаргасан тухай
Коммунист намын төв хэвлэл онцолсныг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпин улс төрийн шинэ уриалга гаргасан тухай Коммунист намын төв хэвлэл онцолсныг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. Ши Жинпин улс төрийн шинэ үзэл баримтлалаа “Дөрвөн цогц” хэмээн нэрлэсэн байна. Энэхүү уриалга ямар учир утга, зорилготой тухай Коммунист намын төв хэвлэл өчигдөр эхний нүүрэндээ 2000 үгтэй томоохон нийтлэл хэвлүүлжээ.
Ерөнхийлөгч Ши Жинпин “Дөрвөн цогц” уриалгаараа дөрвөн хүчин зүйлийг цогцоор буюу өв тэгш хэрэгжүүлэхээр зорьж буйг илтгэжээ. Үүнд:
1.хөгжин цэцэглэж буй нийгмийг цогцоор бий болгох,
2. шинэчлэлийг цогцоор хийх,
3. улс орноо хуулийн цогц байдлаар засаглах,
4. намыг цогцоор захирах зорилготой аж.
Эхний гурван цогц нь Хятадын төрийн өндөр албан тушаалтнуудад илүүтэй хандсан бол дөрөв дэх цогц нь Ши Жинпиний авлигын эсрэг кампанит ажилтай холбогдон гарсан уриалга гэж үзэж байна.
Ши Жинпин таван жилийн өмнө улс төрийн уриалгыг хоосон үг хэмээн няцааж байсан юм. Хэдий тийм ч тэрээр Коммунист намын даргаар сонгогдохын өмнөхөн буюу 2012 оны сүүлээр “Хятад мөрөөдөл” гэсэн улс төрийн цоо шинэ үзэл баримтлал бүхий уриалга гаргаж ирсэн билээ. Харин “Дөрвөн цогц” уриалгыг үндэсний парламентын чуулганы өмнөхөн гаргаж ирлээ.
1950-иад оноос хойш Хятадын удирдагчид тоо заасан улс төрийн уриалга гаргах болсон юм. Мао Зедун Соёлын хувьсгалыг “Дөрвөн хуучныг нураая” гэх уриагаар эхлүүлж байжээ. Харин Ши Жинпиний өмнөх дарга нар болох Ху Жинтао “Гурван эрхэм”, Жянь Земинь “Гурван төлөөлөл” гэх мэт үүнтэй төстэй уриалгуудыг гаргаж байсан юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)