“Энержи Ресурс” компани Монголоос анх удаа Хонгконгийн Хөрөнгийн биржид IPO хийсэн билээ. Тэгвэл тус компанийн 1.5 тэрбум хонгконг долларын нэмэлт хувьцааны арилжаа эхэлжээ. "Энержи Ресурс" компанийн зүгээс хувьцаа эзэмшигчиддээ хоёр хувьцаа тутамд нэгж бүр нь 0.28 хонгконг долларын үнэтэй гурван шинэ хувьцаа санал болгожээ. Тэд уг хувьцаагаараа хөрөнгө оруулагчдаасаа 1 тэрбум 556 саяас 1 тэрбум 567 сая хонгконг доллар татахаар төлөвлөөд байгаа аж. Уг арилжааг “BNP Paribas" болон “J.P.Morgan" банк хариуцан явуулж байна.
Сэтгэгдэл (1)