"Ноён уулын эргэн тойронд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уг хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдан явуулж, Уул уурхайн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, иргэний нийгмийн төлөөлөл, ШУА, Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүд, Сентерра гоулд Монголиа ХХК-ийн удирдлагууд оролцсон юм. Таван талын төлөөлөл оролцож байгааг ЕТГ-ын дарга хэлэлцүүлгийн эхэнд танилцуулсан юм.
Хэлэлцүүлгээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Ноён уулыг тойрсон асуудлаар төрийн төлөөлөл болон эрдэмтэд, иргэд үгээ хэлж санал бодлоо солилцсон юм.
Ингээд хэлэлцүүлгийн үеэр таван талын төлөөлөгчид болон иргэний нийгмийнхэн юу ярьсан талаарх мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр “Энэ хэлэлцүүлгийг зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэг болгосон. Ноён уул, Хүннүгийн үеийн булшийг ухаж хөндөхгүй байх Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа гэв. Хэрвээ ухаж хөндөх юм бол мэргэжлийн хүмүүс хийж, холбогдох зардлыг нь даах, олдсон олдворыг нь орон нутгийн музейг баяжуулж, аялал жуулчлал хөгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байна гэлээ. Уул уурхайн яам олборлолт хийх зөвшөөрөл өгсөн, ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой хүмүүс. Нөгөө талаасаа хөрөнгө оруулагчид буяны байгууллага биш, ашиг олох гэж байгаа. Гэхдээ шударга хариуцлагатай, ил тод уул уурхайг эрхэлбэл монголчууд гадны хүмүүсийг ад үзээд байдаг улс биш. Харилцан ашигтай байвал за гэвэл ёо үгүй байж чадна. Өмнө хийж байсан алдаа оноотой зүйл байгааг бид бүгд мэднэ. Цаашдаа монголын төр алдаагаа давтахгүй, эрдэмтэн, мэргэд мэргэжлийн хүмүүсийнхээ санаа бодлыг сонсоод ажлаа явуулдаг болох хэрэгтэй” гэлээ.
Уул, уурхайн сайд Р.Жигжид
“Манай яам Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ үйл ажиллагааг явуулж байгаа. 2007 онд гаргасан УИХ-ын тогтоолын дагуу үүргээ биелүүлж байна. Засгийн газар эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа. Ялангуяа энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр сүүлийн хоёр жилийн туршид олон ажил хийж гүйцэтгэсэн. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой болсон. Түүнтэй уялдуулаад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдийн засаг хүнд байгаа энэ үед бид нөөц бололцоогоо зөв ашиглах, эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр манай яам хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зарчмаар ажиллаж байна.
Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү:
Ноён уул уурхайгаас 4.6 км-т байрладаг. Манай зүгээс археологийн судалгааг хоёр үе шаттай хийсэн. Гацууртын уурхайн талбай болон орон нутгийн замын дагуу эртний түүхэн олдвор булш бунхан тогтоогдоогүй. Ноён уул уул уурхайн олборлолтод өртөхгүй хол зайтай байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 535 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Баяжуулах үйлдвэр есөн жилийн хугацаанд 42 тонн алт, 3.7 тонн мөнгө үйлдвэрлэнэ. Уурхай өдөр шөнө, өвөл, зунгүй ажиллана. Жилдээ нэг сая 750 мянган тонн хүдэр боловсруулна. Ил уурхай, хүдрийн овоолго, засварын цех, боловсруулах үйлдвэр болон бусад барилга байгууламжаас бүрдэнэ. Исэлтгүй хүдэр, анхдагч хүдэр бий. 80 гаруй хувь нь анхдагч хүдэр учраас боловсруулахад хүнд гэж үздэг. Тус ордыг ашигласнаар 1,000 гаруй ажлын байр бий болно. Дотоодын 20 гаруй компанитай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж ажиллана.
Сентерра гоулд Монголиа ХХК-ийн захирал Д. Сандаг: Бид нар сум орон нутагтай ойр ажилладаг
Ноён уул Хэнтийн нурууны үргэлжлэл олон бэсрэг уулсаас бүрдсэн. Хоёр аймаг, гурван сумын нутгийг дамнан оршиж байгаа том нуруу. Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газар Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд оршдог. Сүжигтийн ам нь төв аймгийн бор нуур суманд бий. Хужирт, Зурамтын ам Төв аймгийн Батсүмэр аймгийн нутагт оршдог. Анх 1912 онд Хүннүгийн булш илэрсэн байдаг. 1924-1925 онд аялагч П.К.Козлов хэд хэдэн булш малтан, судалсан. Дараа нь Оросын судлаачид малтсан. 1950,1960-аад оны үед манай ууган археологич Наваан, Доржсүрэн нар судалсан. 2006-2012 оны хооронд Монгол, Оросын хамтарсан төсөл ажиллаж дөрвөн язгууртны булшийг шинжлэх ухааны өнөөгийн түвшинд судалсан. Энэ гурван аманд нийт 230 булш, дурсгал бий.
Гацууртын ордтой хамгийн ойр Сүжигтийн амны дурсгал байгаа. Үүнээс баруун хойд зүгт 5.8 км-т “Сентерра Голд” компанийн хайгуулын зах бий. .
2005 оны арванхоёрдугаар сард сумын иргэдийн хурлаар Ноён уул орчмын 31,500 га газрыг тусгай хамгаалалтад авсан. Сумын иргэдийн хурлын энэ шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ-ын хэн нь ч өөрчлөх эрх байхгүй. Хамгаалалтдаа авчихсан байхад 2005 оноос хойш хайгуул хийсэн. 2009 онд авсан Ноён уулын зураг маш их модтой байгаа. 2014 онд авсан зурган дээр нь мод нь байхгүй болсон. Урт нэртэй хууль гарснаас хойш ямар их хууль зөрчсөнийг үүнээс харж болно. Гацууртаас есөн сая тонн ширхэг чулуулаг байгаль дээр гарах юм байна. Энэ нь сульфаттай чулуу. Сульфаттай чулууг ил гаргаж тавьсан тохиолдолд бороо ороод урсаад Гацууртын гол руу орвол дамжаад Хараа, Ерөө гол руу орно. Ерөө гол бол Байгаль нуурын 67 хувийг усаар тэтгэдэг.
Байгаль нуур бол дэлхийн цэвэр усны 20, ОХУ-ын цэвэр усны 90 хувийг хангадаг нуур. Тэгэхээр энэ хор ууршаад тийшээ орвол дэлхийн хүн төрөлхтний өмнө ногоон терроризм хийх аюултай. Тиймээс энэ үйл ажиллагаагаа болих хэрэгтэй.
Хэлэлцүүлгээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах Ноён уулыг тойрсон асуудлаар төрийн төлөөлөл болон эрдэмтэд, иргэд үгээ хэлж санал бодлоо солилцсон юм.
Ингээд хэлэлцүүлгийн үеэр таван талын төлөөлөгчид болон иргэний нийгмийнхэн юу ярьсан талаарх мэдээллийг хүргэж байна.
ЕТГ-ын дарга П.Цагаан: Ноён уул, Хүннүгийн үеийн булшийг ухаж хөндөхгүй байх Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ
Уул, уурхайн сайд Р.Жигжид
“Манай яам Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ үйл ажиллагааг явуулж байгаа. 2007 онд гаргасан УИХ-ын тогтоолын дагуу үүргээ биелүүлж байна. Засгийн газар эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байгаа. Ялангуяа энэ салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох тал дээр сүүлийн хоёр жилийн туршид олон ажил хийж гүйцэтгэсэн. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлоготой болсон. Түүнтэй уялдуулаад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эдийн засаг хүнд байгаа энэ үед бид нөөц бололцоогоо зөв ашиглах, эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оновчтой оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ чиглэлээр манай яам хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зарчмаар ажиллаж байна.
Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү:
-Гацууртын орд нь Сэлэнгэ аймгийн мандал суманд байдаг. Гацууртын ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг Сентерра гоулд Монголиа ХХК нь Бороогийн алтны ордыг ашиглаж, баяжуулах үйлдьэрлэл явуулдаг юм. Хамгийн сүүлд батлагдсан Техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ээр Гацууртын ордоос 50 тонн алт олборлож, Бороогийн үйлдвэртээ баяжуулахаар тусгасан. Түүх сөхвөл Гацууртын ордын алтны шороон ордыг 1991 онд илрүүлсэн байдаг. 1998 оноос Кастадиа майнинг компани үндсэн ордыг нээсэн байдаг. Үндсэн орд шороон ордын гүнд байрлаж байгаа. Анхны ТЭЗҮ-г 2005 онд хийж байсан бол 2007 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл/ЭБМЗ/ хүлээн авч, 2008 онд баталсан. Хамгийн сүүлийн ТЭЗҮ-д тусгаснаар тус ордод 17,1 сая тонн хүдэр, 50 тонн алттай гэж тогтоосон. Энэ төслийг хэрэгжүүлснээр гурван их наяд төгрөгийн борлуулалт хийж, 659,8 тэрбум төгрөгийн татвар хураамж төлнө. Татвар хураамжаас гадна 352,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахюм. Улс орны нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц үр ашигтай орд тул стратегийн орд газарт хамруулах саналыг Уул уурхайн яам, Засгийн газраас гаргаж, өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-аас баталсан. Гацууртын ордын 20 хувийг Засгийн газар эзэмшихээр санал оруулсан ч УИХ-аас буцаасан.
"Сентерра Голд” компанийн Боловсруулах үйлдвэрлэл эрхэлсэн захирал н.Оргодол: Гацууртын уурхайн талбайд булш бунхан тогтоогдоогүйНоён уул уурхайгаас 4.6 км-т байрладаг. Манай зүгээс археологийн судалгааг хоёр үе шаттай хийсэн. Гацууртын уурхайн талбай болон орон нутгийн замын дагуу эртний түүхэн олдвор булш бунхан тогтоогдоогүй. Ноён уул уул уурхайн олборлолтод өртөхгүй хол зайтай байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 535 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Баяжуулах үйлдвэр есөн жилийн хугацаанд 42 тонн алт, 3.7 тонн мөнгө үйлдвэрлэнэ. Уурхай өдөр шөнө, өвөл, зунгүй ажиллана. Жилдээ нэг сая 750 мянган тонн хүдэр боловсруулна. Ил уурхай, хүдрийн овоолго, засварын цех, боловсруулах үйлдвэр болон бусад барилга байгууламжаас бүрдэнэ. Исэлтгүй хүдэр, анхдагч хүдэр бий. 80 гаруй хувь нь анхдагч хүдэр учраас боловсруулахад хүнд гэж үздэг. Тус ордыг ашигласнаар 1,000 гаруй ажлын байр бий болно. Дотоодын 20 гаруй компанитай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж ажиллана.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү: Сентерра гоулд бидэнд мэдээлэл өгөөгүй
-Манай Мандал сум 27 мянган хүн амтай. Хотын дайтай том сум гэж хэлж болно. Уул, уурхай, ашигт малтмалын тухай хууль эрхзүйн азтуудад орон нтугийн байр суурийг орхигдуулснас болоод , Сентерра гоулд Монголиа ХХК-ийнхан бидэнтэй огт уулзаагүй. Иргэдэд ч тайлбар таниулга хийгээгүй. Үүнээс болж үл ойлголцол үүсч байхыг үгүйсгэхгүй. Компанийн удирдлагууддтай биечилж уулзахаар Засгийн газар, УИХ-ын шийдвэрийг харж байж шийднэ гэж хэлдэг.
Сентерра гоулд Монголиа ХХК-ийн захирал Д. Сандаг: Бид нар сум орон нутагтай ойр ажилладаг
-Манай компанийн хувьд сум, орон нутагтай ойр дотно ажилладаг. Сар бүр хийж буй ажлаа танилцуулж, хойшид хийх ажлаа ч хэлэлцдэг. Ганц Мандал сум гэлтгүй Төв аймгийн бусад усмдын дарга нар үүнийг мэднэ. Ц.Эрдэнэхүү дарга ч үүнийг батлах байх. Гацууртын ордыг тухайлан ярилцаагүй өнөөг хүрсэн нь учиртай. Уг төслийг нөөц 2007 онд, ТЭЗҮ 2008 онд батлагдаад явж байтал, 2009 онд “Урт нэрт” хууль гараад төслийн ажил зогссон. Гацууртын орд ойн сав газарт оршиж буй учир төслөө 2012 он хүртэл зогсоосон. Урт нэрт хуульд хамрагдах нь тодорхой болсон учир төслөө сурталчлаад байж болохгүй байсан. Нөгөөтэйгүүр ТЭЗҮ, нөөцийг дахин боловсруулах шаардлагатай болсон. Ингээд 2014 оны эцсээр ТЭЗҮ батлагдаж, 2015 оны эхээр Гацууртын орыдн стратегийн ордод хамруулсан шийдвэр гарлаа шүү дээ. Одоо л дөнгөж бүх зйүл тодорхой болж байгаа гэсэн үг. Тиймээс энэ бүх шийдвэр төр засгийн төвшинд гарсны дараа төслөө хэрхэн хэрэгжүүлэх, хэдий хэрийн ашиг олох, түүнээс хэдийг нь орон нутагт зориулах вэ гэдгээ танилцуулна. Ийм л учиртай өнөөдрийг хүртэл хүлээгдсэн хэрэг.
Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн шинжлэх ухааны ажилтан н.Эрдэнэ-Очир: Ноён уулаас олборлолтын цэг хүртэл 11 км
Ноён уул Хэнтийн нурууны үргэлжлэл олон бэсрэг уулсаас бүрдсэн. Хоёр аймаг, гурван сумын нутгийг дамнан оршиж байгаа том нуруу. Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газар Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд оршдог. Сүжигтийн ам нь төв аймгийн бор нуур суманд бий. Хужирт, Зурамтын ам Төв аймгийн Батсүмэр аймгийн нутагт оршдог. Анх 1912 онд Хүннүгийн булш илэрсэн байдаг. 1924-1925 онд аялагч П.К.Козлов хэд хэдэн булш малтан, судалсан. Дараа нь Оросын судлаачид малтсан. 1950,1960-аад оны үед манай ууган археологич Наваан, Доржсүрэн нар судалсан. 2006-2012 оны хооронд Монгол, Оросын хамтарсан төсөл ажиллаж дөрвөн язгууртны булшийг шинжлэх ухааны өнөөгийн түвшинд судалсан. Энэ гурван аманд нийт 230 булш, дурсгал бий.
Гацууртын ордтой хамгийн ойр Сүжигтийн амны дурсгал байгаа. Үүнээс баруун хойд зүгт 5.8 км-т “Сентерра Голд” компанийн хайгуулын зах бий. .
"Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Х.Бээжин: Дэлхийн хүн төрөлхтний өмнө ногоон терроризм хийх аюултай
2005 оны арванхоёрдугаар сард сумын иргэдийн хурлаар Ноён уул орчмын 31,500 га газрыг тусгай хамгаалалтад авсан. Сумын иргэдийн хурлын энэ шийдвэрийг Ерөнхийлөгч, УИХ-ын хэн нь ч өөрчлөх эрх байхгүй. Хамгаалалтдаа авчихсан байхад 2005 оноос хойш хайгуул хийсэн. 2009 онд авсан Ноён уулын зураг маш их модтой байгаа. 2014 онд авсан зурган дээр нь мод нь байхгүй болсон. Урт нэртэй хууль гарснаас хойш ямар их хууль зөрчсөнийг үүнээс харж болно. Гацууртаас есөн сая тонн ширхэг чулуулаг байгаль дээр гарах юм байна. Энэ нь сульфаттай чулуу. Сульфаттай чулууг ил гаргаж тавьсан тохиолдолд бороо ороод урсаад Гацууртын гол руу орвол дамжаад Хараа, Ерөө гол руу орно. Ерөө гол бол Байгаль нуурын 67 хувийг усаар тэтгэдэг.
Байгаль нуур бол дэлхийн цэвэр усны 20, ОХУ-ын цэвэр усны 90 хувийг хангадаг нуур. Тэгэхээр энэ хор ууршаад тийшээ орвол дэлхийн хүн төрөлхтний өмнө ногоон терроризм хийх аюултай. Тиймээс энэ үйл ажиллагаагаа болих хэрэгтэй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (21)