“Хаан гэр” ресторанд өнгөрсөн удаад гал гарч багагүй хохирол учирсан. Галын шалтгаан нөхцлийг тодруулахаар одоо ч холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр “Хаан гэр” дахин шатаж байна гэх мэдээлэл НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид очиж шалгахад дээвэр дээр нь хүмүүс хар цаас шатааж байсан байна. Тиймээс тэдгээр хүмүүст галын аюулгүй байдлын зөвлөгөө заавар өгөөд буцжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)