Пүрэв гарагт Иракын Анбар мужид ширүүн тулаан болжээ. Уг тулаанаар
хэт даврагч “Исламын улс” террорист бүлэглэл стратегийн чухал ач
холбогдол бүхий гүүрийг эзлэн авсан байна. Тэрхүү гүүр нь Багдад болон
Хадита хотуудыг холбох ганц аюулгүй замд тооцогддог аж.
Пүрэв гарагт Иракын Анбар мужид ширүүн тулаан болжээ. Уг тулаанаар хэт даврагч “Исламын улс” террорист бүлэглэл стратегийн чухал ач холбогдол бүхий гүүрийг эзлэн авсан байна. Тэрхүү гүүр нь Багдад болон Хадита хотуудыг холбох ганц аюулгүй замд тооцогддог аж.
Иракын цэргүүд гүүрийг буцаан авах дайралтуудыг хийсээр байгаа боловч үр дүнд хүрэхгүй байгаа гэлээ. Үүнээс гадна тэд эзлэгдсэн Багдад хотоос оршин суугчдыг шилжүүлэн гаргах гудамж нээхээр ажиллаж байна. Гүүрнээс болж хашигдсан иргэд хоол, усгүй байгаа хүнд нөхцөлд байгаа гэлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр гүүр эзлэх тулаанд Иракын 20 цэрэг амиа алдсан байна. Харин Исламын улсын дайчид үүнээс олноор амь үрэгдсэн боловч тодорхой тоог гаргаагүй байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)