МАХН-ын дарга Н.Энхбаяр битүүний өдөр эх орондоо ирсэн. Тэгвэл түүнийг өчигдөр АТГ-аас түүнийг саатуулахыг завдсан хэрэг гарсан. Харин энэ талаар өнөөдөр сэтгүүлчдэд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж мэдээлэл хийлээ.
Өчигдөр Н.Энхбаярыг намын байрандаа байхад нь АТГ-ын ажилтан н.Ганбилэг, н.Эрдэнэсайхан гэх хоёр хүн саатуулан зарлан дуудах хуудсанд гарын үсэг зурахыг шаардсан аж. Энэ үед тэрээр өөрийн ээж очиж золгохоор зэхэж байсан юм байна. Мөн АТГ-аас ирүүлсэн зарлан дуудах хуудас нь ямар шалтгаанаар, юунд буруутгаж байгаа нь тодорхой бус байсан бөгөөд Н.Энхбаяр өөрийн өмгөөлөгчтэйгээ зөвлөлдөхөө мэдэгдэн тус бичгийг нь хүлээж аваагүй байна.
Энэ талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос тодруулсан юм.
Ц.Шаравдорж: АТГ-ын хүмүүсийн Н.Энхбаяр даргатай харьцаж буй байдал их л сэжигтэй байсан
-Өчигдөр МАХН-ын даргыг АТГ хүчээр саатуулах гэж оролдлоо гэсэн мэдээлэл явж байна. Болсон үйл явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Шинийн наймны билэгт сайн өдөр тохиож байсан учраас Н.Энхбаяр даргатай уулзаж санал бодлоо илэрхийлэхээр олон хүн ирсэн байсан. Мөн 80 насыг зооглож буй ээждээ очиж хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөсөн байсан үед буюу 13 цаг өнгөрч байх үед АТГ-ын хоёр ажилтан хүрэлцэн ирж Н.Энхбаяр даргыг зарлан дуудах хуудсанд гарын үсэг зурахыг шаардсан байгаа.
-Ирүүлсэн зарлан дуудах хуудас нь ямар утгатай байсан юм бол. Ямар шалтгаанаар АТГ дээр дуудсан бэ?
-Зарлан дуудах хуудас нь чухам ямар асуудлаар Н.Энхбаяр даргыг АТГ дээр дуудаж байгаа нь тодорхойгүй байсан. Ийм учраас Н.Энхбаяр дарга гарын үсэг зураагүй. Тэрээр АТГ-ыг ямар газар гэдгийг мэднэ. Хүнийг хэлмэгдүүлдэг. Энэ зовлонг би хангалттай тууллаа. Тиймээс би өмгөөлөгчтэйгээ байж байгаад та бүгдийн асуултанд хариулах ёстой. Хамгийн түрүүнд намайг ямар асуудлаар дуудаад байгааг мэдэх хэрэгтэй байна гэхэд харамсалтай нь хэлээгүй. Түүний өмгөөлөгч нь хөдөө орон нутагт ажилтай байсан. Өөр өмгөөлөгч олох гэсэн боловч цаг тулсан байсан учраас олдоогүй. Иймээс өмгөөлөгчтэй уулзаж байгаад та бүгдийн асуултанд хариулт өгье гэдэг байр суурийг илэрхийлсэн.
-Өчигдөр “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал Я.Батсуурийг цагдан хорьсон гэх мэдээлэл гарсан. Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр АТГ үүнтэй холбоотойгоор Н.Энхбаяр даргыг саатуулахыг завдлаа гэсэн зүйл яригдаж байна?
-Ер нь өчигдрийн байдлаар Я.Батсуурийг баривчилж хорьсон талаар мэдээлэл гарлаа. Би хувьдаа дүгнэлт хийхэд өчигдөр ирсэн АТГ-ын хүмүүсийн Н.Энхбаяр даргатай харьцаж буй байдал их л сэжигтэй байсан. Хүнийг яагаад хүнийг дандаа тав дахь өдөр баривчилдаг явдал олон удаа гарсан. Ийм учраас өнөөдөр 13 цагаас АТГ аваачих талаар ярьсан нь сэжигтэй байна. Чухам ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй байна. Ямар асуудалд холбогдуулаад байгаа нь тодорхой бус. Өнөөгийн эрүүгийн хуулиар аливаа нэгэн этгээдийг хуулийн байгууллагад дуудаж байгааг нь хэлэх ёстой. Ингэж байж өөрийнхөө эрхийг хамгаалах боломж гаргадаг юм.
-Магадгүй хэдэн жилийн өмнө яригдаж байсан Өргөө зочид буудал гэх мэт хэргүүдтэй холбоотой юм болов уу?
-Үүнийг өнөөдөр хэлж мэдэхгүй байна. Энэ хэргүүдэд Н.Энхбаяр даргыг хуулиар хэлс хэрэгт шийтгэсэн. Тийм учраас нэгэнт хуулиар шийдэгдсэн хэрэгт дахин холбогдуулах учиргүй болов уу гэж бодож байна.
-Н.Энхбаяр дарга ямар зорилгоор нутагтаа ирсэн юм бол буцаж явах уу?
-Эмчилгээ нь үргэлжилж байгаа. Түрүүчийн зохиомол хэлс хэргээс болж биеийн эрүүл мэндэд ноцтой хохирол учирсан. Түүний эх орондоо ирсэн шалтгаан нь цагаан сарын баяраараа ирж насан өдөр аав, ээжтэйгээ золгох гэж ирсэн. Монголчуудтайгаа уулзах гэсэн.
-Өнөөдөр 13 цагаас АТГ дээр очих уу?
-Энэ зүйлийг сайн хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч өмгөөлөгчтэйгээ хамтаар асуудалд хандах ёстой. Өнөөдрийн байдлаар ямар үйл явдал болохыг бид сайн хэлж мэдэхгүй байна. 15.00 цагаас МАХН-д 350 гаруй хүн элсэхээр ирнэ. Н.Энхбаяр дарга тэдэнд намын батлага гардуулж өгөхөөр төлөвлөсөн.
-Хэрвээ дуудсан цагт АТГ дээр ирэхгүй бол ямар нэгэн арга хэмжээ авах талаар мэдэгдсэн үү?
-Одоогоор ямар нэгэн зүйл мэдэгдээгүй байна.
-АТГ-ын хоёр ажилтан үнэхээр дайрч, давшилж түрэмгийлсэн байдал гаргасан юм уу?
-Ер нь хүнтэй уулзаад хэвийн үйл ажиллагаа явуулж байсан үед намын дарга Н.Энхбаяр гуайтай уулзах шаардлагатай гээд орсон. Тэр хоёр хүний хувьд өчигдөр хүч түрэмгийлсэн зүйл ажиглагдаагүй.

Сэтгэгдэл (55)