БНСУ-ын Үндсэн хуулийн шүүх өчигдөр хуралдаж Завхайрлын эсрэг хуулийг цуцласан байна. Ингэснээр 62 жилийн түүхтэй хууль түүх болон үлдлээ хэмээн Солонгосын хэвлэлүүд мэдээлж байна.
Үндсэн хуулийн шүүхийн есөн гишүүний долоо нь Завхайрлын эсрэг хуулийг халахыг дэмжсэн байна. Энэ нь тус шүүх Завхайрлын эсрэг хуулийг хэрэгжүүлэх эсэх тухай хуралдсан тав дахь тохиолдол аж. 1990-2008 онд болсон дөрвөн хурлуудад бүгдэд нь уг хуулийг батлахыг дэмжиж байсан юм.
“Садар самуун үйлдсэн хүмүүсийг шийтгэх нь нэг талаас гэр бүлийн амьдралыг хамгаалж байгаа боловч нөгөө талаас хувийн нууцыг хадгалах эрхийг ноцтой зөрчиж байсан юм” хэмээн шийдвэр гаргагчид ярьжээ.
2008 оны 10 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-д Завхайрлын эсрэг хууль үйлчилж эхэлснээс хойш 5466 хүнийг завхайрсан хэмээн буруутгаж гомдол гаргасан байна. Эдгээрээс 22 нь буюу ердөө 0.4 хувь нь шийтгэл хүлээсэн бол үлдсэн хэсэг нь сэжиг төдий үйлдэлд тооцогдон буцаагджээ. Үүнээс гадна завхайрсан хэргээр хүнд ял оноосон тохиолдол бараг байхгүй аж. Өнгөрсөн онд л гэхэд 892 хүн уг хуулийг зөрчсөнөөс нэг нь ч шоронд хоригдолгүй хөнгөн шийтгэл хүлээжээ.
Анх 1953 онд завхайрлыг эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэх сууррь тавигдсан бөгөөд тухайн үедээ төдийгүй долоон жилийн өмнө батлагдах үедээ ч ихээхэн маргаан дэгдээж байсан аж.

Д.Идэр
Сэтгэгдэл (3)