Уралын нурууны ойролцоо орших ОХУ-ын жижиг хотыг Путин нэрээр нэрлэх
өргөх бичгийг холбогдох албаныханд өргөн барьжээ. Хотынхоо нэрийг Путин
болгож өөрчлөх гэсэн иргэд энэхүү шийдвэрээ улс эх орондоо агуу зүйлсийг
бүтээсэн ерөнхийлөгчөө хүндэтгэж буй хэрэг хэмээн үзэж байна.
Уралын нурууны ойролцоо орших ОХУ-ын жижиг хотыг Путин нэрээр нэрлэх өргөх бичгийг холбогдох албаныханд өргөн барьжээ. Хотынхоо нэрийг Путин болгож өөрчлөх гэсэн иргэд энэхүү шийдвэрээ улс эх орондоо агуу зүйлсийг бүтээсэн ерөнхийлөгчөө хүндэтгэж буй хэрэг хэмээн үзэж байна.
Кама голын ойролцоо орших 50 мянган хүн амтай тус хотын анхны нэр нь Бумстрой байсныг 1933 онд Краснокамск болгон өөрчилсөн байна. Хэрвээ оршин суугдын хүсэлтийг хүлээн авбал энэ хот Путин нэртэй болох юм.
Краснокамск хотын нэрийг Путин болгож өөрчлөхийн тулд хуулийн шаардлагын дагуу тус хотын багадаа 3000 иргэн ирэх дөрөвдүгээр сард хотын захиргаандаа цугларч албан ёсоор өргөдөл гаргаж баталгаажуулах ёстой аж.
Москва болон Оросын бусад хотуудыд ерөнхийлөгч Владимир Путины зурагтай бараа бүтээгдэхүүн элбэг байдаг билээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (11)