МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас саатуулахыг завдсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байна. Тэгвэл энэ тал дээр намынх нь гишүүд хийгээд Н.Энхбаяр өөрийн биеэр байр сууриа илэрхийлсэн. Мөн иргэдийн хувьд ч өмөөрөх нэг нь өмөөрч, санал бодлоо илэрхийлсээр байна.
Тэгвэл "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт энэ тал дээр мөн л байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Н.Энхбаярыг шалгаж эхэллээ л гэнэ. Энэ хүн яагаад шалгуулж болохгүй байгаа юм бэ?
Засаглалын хямралыг өөрөө эхлүүлсэн хүн шүү дээ. Тэгээд ч одоо хилийн хориг тогтоож эх орондоо хүчээр амьдрах боломж олгож байх шиг.
Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүн Солонгосын эмнэлэг сайн юм чинь гэж хэлчихээд хээв нэг гадаад улс оронд орогноод байгаа нь ёстой хөгийн.
Төрийн өндөр алба хашиж байсан хүмүүс эх орондоо амьдрах ёстой. Эх орон газар нутгаа зарж, төсвийн хөрөнгө завшиж баяжижчихаад гадаадад гарч зугатаагаад үхэхдээ ясаа тавинаа гээд ирнэ гэдэг бол арай дэндэнэ.
Н.Энхбаяр бол үнэхээр сайн шоучин. Яг нэг текстээр хэдэн ч удаа ярилцлага өгдөг юм. Нэг л их аав ээж, тавгийн идээ, газар нутгаа санасан хүн. Одоо болимоор юм.
Үнэндээ иймэрхүү хүмүүсийн нөлөөнд автаад байгаа Монгол төрийн дархлаа хөөрхий дөө!!!
Монголоо голж харьд шүтсэн үзлээсээ салцгаая.
Бид одоохонодоо зүрхгүй, сэтгэлгүй удирдагчдын буруу удирдлагаар ядарсан, зүдэрсэн харагдаж байвч Монгол хүн гэдэг бол Монгол л хүн шүү дээ" гэжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (44)