“Оскар” гардуулах ёслолын өмнөхөн Холливудын гудамжинд олны анхаарлыг татсан нэгэн баримал юм. Hollywood`s Best Party хэмээх нэртэй энэхүү баримал нь Оскар сөгдөж, тонгойгоод хар тамхи татаж буй дүртэй юм. Plastic Jesus-аас урлаж, олны хүртээл болгож буй энэ баримал нь орчин цагийн холливудын гол асуудал болох хар тамхины хамаарлыг сөхөхөд чиглэжээ. “Энэ баримал бол холливудынхны хар тамхины хамааралтай болж донтсонд анхаарлаа хандуулах цаг болсныг илэрхийлж буй юм. Энэ хамаарал олно авьяаслаг хүнийг хөнөөж, бөхөөж байна. Тэгсэн хэрнээ хар тамхины дон, хамаарал улам гаарсаар байна” гэж Plastic Jesus-ийн төлөөлөгч мэдэгджээ. Өнгөрсөн жил мөн “Оскар” гардуулах ёслолын өмнөхөн холливудынхны хар тамхины хамаарлыг сануулж анхааруулсан гартаа хар тамхи тарих гэж буй “Оскар”-ын баримлыг олны хүртээл болгож байсан удаатай билээ.
Д.Ундрах /24tsag.mn/