Хууль бус барааны интернет худалдаа эрхэлдэг Silk Road /Торгоны зам/ нэртэй цахим хуудсыг үүсгэн байгуулагч Росс Ульбрихт-д АНУ-ын шүүхээс 20 жилээс бүх насаар нь хорих ял оноохоор төлөвлөж байна. Silk Road нь 2011 оны нэгдүгээр сараас 2013 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд ажиллаж байсан бөгөөд зөвхөн хар тамхи борлуулж олсон ашиг нь гэхэд л нийтдээ 213.9 сая доллар болжээ. Тэрээр баривчилагдах үеэр холбооны мөрдөх товчооны нууц ажилтантай харьцаж байсан Dread Pirate Roberts аккаунт нь нээлттэй байсан байна. Росс Ульбрихтийг шүүхээс долоон зүйлээр буруутаж байгаа юм.