Уран зохиолын хичээлийг ЕБС-д заахаа болих, уг хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасах тухай яригдаж, олны шүүмжлэлд өртсөн. Улмаар БШУЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыг асуудалтай хутгаж МҮОНТ-ээр багагүй шүүмжилсэн.
Тэгвэл энэ бүхний эцэст Б.Насанбаяр МҮОНТ-ээр нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан юм. Энэ дагуу энэ сарын 6-ны Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд уг асуудлыг шүүн хэлэлцсэн байна. Шүүхээр, нэхэмжлэгч Б.Насанбаярын ярианд хасалт хийж олон нийтэд буруу ойлголт төрүүлэхүйц мэдээлэл цацаж, нэр хүндэд халдсан тул МҮОНТ-ийн ММ агентлагийн Цагийн хүрд хөтөлбөрөөр дээрх мэдээллийг таван удаагийн давтамжтай няцаалт хийх, Б.Насанбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг хариуцагч МҮОНТ-ээр төлүүлэх зэрэг шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (18)