Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь “Ноён уул”-нд алтны олборлолт явуулахыг эсэргүүцэн “Босоо Хөх Монгол” бүлэгмийнхэн өлсгөлөн зарласан билээ. Харин өнгөрсөн даваа гарагийн шөнө тэднийг хүчээр тараагаад байгаа юм. Тэгвэл тэд өнөөдөр дахин жагсаал зохион байгууллаа.
“Босоо Хөх Монгол” бүлгэм болон “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн Гацууртын ордод олборлолт явуулснаар Ноён уулан дахь хүннүгийн хаад ноёдын хэдэн зуун булш, бунхан, археологийн үнэт өв сүйднэ гэж үзэж байгаа юм. Харин эрдэмтэд болоод эрх мэдэлтнүүд эдгээр хэлээд буй булш бухнууд нь олборлолт явуулах газраас долоон км зайтай хэмээх хариулт хэлж буй юм.

Сэтгэгдэл (7)