Өчигдөр эцгийнхээ гарт амиа алдсан бяцхан охиныг дурсан зул өргөх ёслол Чингисийн талбайд болсон билээ. Олон зуун хүн сэтгэл зүрхээрээ оролцсон уг ёслолд нэгэн яруу найрагч оролцож, охинд зориулан бичсэн шүлгээ уншсан байна.
Завхан аймгийн Их-Уул сумын яруу найрагч Я.Отгонбаярын шүлгийг хүргэж байна.
ААВДАА ИЛГЭЭХ ЗАХИДАЛ
Алаг хорвоод ирээд буцахдаа
Адлагдаж буцах юм гэж бодсонгүй ээ
Арчаа муутай муу охин чинь
Анхнаасаа л ирэх хэрэггүй байжээ...
Хүний орчлонг ийм гэж мэдсэнгүй
Хүн өөрөө тийм гэж санасангүй
Гомдолтой байна аав минь
Голдоо ортол гомдож байна...
Зүүний үзүүр дээр ганц будаа тогтох шиг
Зүйрлэшгүй их тавилангаар ирчихээд
Эцэг тандаа алуулж
Эхээсээ хагацах юм гэж мэдсэнгүй ээ...
Тэнэгхэн балчир охин чинь
Тэнгэрийн орноос харж л сууна
Хүн гэдэг чинь яасан муухай юм бэ?
Хүний арьс нөмөрсөн араатан юм байна
Дахиж би хэзээ ч очихгүй ээ
Дараа төрөлдөө хүн л болохгүй ээ
Үрээ хайрладаг амьтны зулзага болчихоод
Өчнөөн олон жил жаргалтай амьдарна аа
Эцэст нь ингээд баяртай аав минь
Энэ орчлонгийн хүмүүс ч баяртай...
Дэндүү ихээр гомдсондоо үг эвлэхгүй нь аав минь
Дөрөвхөн жил амьдарсан охин чинь танд бичлээ...
Гомдолтой байна аав минь
Голдоо ортол гомдож байна...
Зүүний үзүүр дээр ганц будаа тогтох шиг
Зүйрлэшгүй их тавилангаар ирчихээд
Эцэг тандаа алуулж
Эхээсээ хагацах юм гэж мэдсэнгүй ээ...
Тэнэгхэн балчир охин чинь
Тэнгэрийн орноос харж л сууна
Хүн гэдэг чинь яасан муухай юм бэ?
Хүний арьс нөмөрсөн араатан юм байна
Дахиж би хэзээ ч очихгүй ээ
Дараа төрөлдөө хүн л болохгүй ээ
Үрээ хайрладаг амьтны зулзага болчихоод
Өчнөөн олон жил жаргалтай амьдарна аа
Эцэст нь ингээд баяртай аав минь
Энэ орчлонгийн хүмүүс ч баяртай...
Дэндүү ихээр гомдсондоо үг эвлэхгүй нь аав минь
Дөрөвхөн жил амьдарсан охин чинь танд бичлээ...
Яруу найрагч Я.Отгонбаяр
Сэтгэгдэл (7)