БНАСАУ хоёр пуужин хөөргөлөө гэх шуурхай мэдээллийн БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас өглөө. Коммунист улс өнөөдөр өглөө хоёр баллистик пуужингаар тэнгис руу харважээ.
Ойрын зайн эхний пуужинг өглөө 06.30 цагт Хойд Солонгосын баруун эргээс Японы тэнгис рүү харважээ. Харин хоёр дахь пуужинг 10 минутын дараа буюу 06.40 цагт мөн тус байрлалд харвасан байна.
Пуужингуудыг нийслэл Пхеньянаас баруун өмнө зүгт 60 км-т орших Нампо хотоос харвасан хэмээн үзэж байна. Зэвсгүүд тэнгист унахаасаа өмнө 490 орчим км зам туулжээ.
Олон улсын шинжээчид энэхүү үйл явцыг АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж буйтай холбон тайлбарлаж байна. Өнөөдөр Америк, Солонгосын хамтарсан ээлжит цэргийн сургуулилт эхэлж байгаа юм. Тус хоёр улсын хамтарсан цэргийн үйл ажиллагаа Солонгосын хойгын байдлыг улам хурцдуулж байгаа билээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (6)