Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн сүүлийн үед гаргасан шийдвэрүүд олон нийтээс маш их эсэргүүцэлтэй тулгараад байна. Монголыг цаазын ялгүй болгохоор зүтгэснээс нь бусдаар түүнийг ингэж “тэнэг, мангар”-аар сүүлийн зургаан жил доромжилсонгүй. Тэрбээр их хэмжээний татвар нуун дарагдуулсан хэргээр ял сонсоод байсан Жастин Капла нарын гурван хүнд өнгөрсөн долоо хоногт уучлал үзүүлэв. Мөн өлсгөлөн зарлагчид өөрсдийн захиалагчаар Ерөнхийлөгчийн нэрлэв. Цаашлаад Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар хэл, амны гол бай болсон Хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдсоны учрыг ч хүмүүс нилээн сонирхсон юм. Энэ мэт асуудлаас болж Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт хэл, аманд өртөмхий өнжлөө.
Ингээд олон нийтийн дүргүйцлийг хүргэсэн Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлуудыг дахин сөхье.
Бараг 14 хоног шахам “Ноён уул”-ыг ухуулахын эсрэг өлсгөлөн зарласан хүмүүс захиалагчаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэрлэсэн юм. Тэд Ерөнхийлөгч биднийг өлсгөлөнд уриалсан гэж хэлэв. Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гацууртын ордыг ашиглавал хоморгонд нь “Ноён уул”-ын онгон дагшин байдал хөндөгдөх аюултай тул тэд олборлолт явуулах Бороо гоулд компани болон УИХ-ын гишүүдийг уг асуудалд эсрэг байр суурьтай байхыг анхааруулж суулт зарласан. Удалгүй буюу хоёрдугаар сарын 11-ны өдрөөс асуудал улам хурцдаж өлсгөлөн зарлаж эхэлсэн. Энэ хугацаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх хүнээс асуулга асууж эрх бүхий холбогдох албан тушаалтнуудад нь захидал илгээсэн байдаг. Гэтэл тэдэнд хэн нь ч хариу өгөөгүй. Өвлийн тэсгим хүйтэнд өлсгөлөн зарлагсад эхнээсээ осгож байхад ч тоогоогүй. Бараг хагас сар өвлийн хүйтэнд иргэд гадаа хонож байхад УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Бороо гоулдын төлөөлөл тоож нэг нүдээрээ хараагүй юм. Харин өлсгөлөн зарлахад уриалан дуудсан хүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн зарлахад л хөдөлж эхэлсэн. Удаан хугацаанд чимээгүй байсан Ерөнхийлөгч өөрийг нь өлсгөлөнд зарласан гэх баримт /дуу хураагуурт бичсэн бичлэг/ нь ил болсон даруйд гэнэт ухаан орж хэлэлцүүлэгийг зэргийг зохион байгуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүрэгээд авлаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх “Иргэний танхимд” “Ноён уул”-ын эргэн тойронд нэртэй хэлэлцүүлэг болж уг маргааныг эцэслэх арга замыг ярилцсан юм. ЕТГ-ын газрын дарга П.Цагаан “Ерөнхийлөгч Ноён уулыг ухуулын эсрэг байр сууриндаа хэвээрээ байгаа” гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн өмнөөс хийв. Мэдээж ингэж хэлэхээс өөр арга байхгүй. Ерөнхийлөгч яагаад үүнээс өмнө дуугарч болсонгүй вэ. Хүмүүс 14 хоног өвлийн хүйтэнд өдөр, шөнөгүй гадаа сууж байхад дуугүй байсан мөртлөө сонгуулиар хэлсэн амлалтыг нь сануулаад эхлэхэд нь гэнэт хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж эхэлсэн нь түүнийг зөвхөн өөрийгөө боддог гэсэн ойлголтыг олон нийтэд өглөө. Өлсгөлөн зарласан хүмүүсийг эмнэлэгт хүчээр хүргэгдэхээс өмнө ингэж дуугарсан бол Ерөнхийлөгчийг илүү гоё харагдуулах байв.
Монголын хөл бөмбөгийн холбооны тэргүүний сонгуулийг шударга бус болсон хэмээн нэр дэвшигч Б.Мэдрээ хэлж байна. Учир нь тус холбооны тэргүүнийг сонгох санал хураалтад хөлбөмбөгт хамааралтай хүмүүс бус улс төрийн ажил эрхлэгчид оролцсон гэнэ. Тодруулбал, Хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдоод буй А.Ганбаатартай цаашлаад Ерөнхийлөгчтэй холбоотой АН-ын гишүүд тус санал хураалтад оролцож өөрийн хүнээ сонгосон гэх яриа гарч эхэллээ. Хэдэн жилийн өмнө Швейцарьт айлчлахдаа сэтгэлийн хөөрлөөр 2040 оны олимпийн наадам 2050 оны хөлбөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохионо хэмээн санамж бичигт хоёр ч удаа гарын үсэг зурсан төрийн тэргүүн маань өөрийн хэвлэл хариуцсан зөвлөх А.Ганбаатарыг Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгуулж чадав. Та бүхэн санаж байвал тус холбооны хуучин дарга Б.Ганболд нь авлига, хээл хахуулын хэргээр олон улсад шуугиан тарьсан. Гэтэл А.Ганбаатар өөрийн хамтрагч Б.Ганболдоо зүгээр өнгөрүүлж, аудитын шалгалт оруулсан хэмээн хэргийг нь хаасан гэдэг.
Энэ мэт Ерөнхийлөгч спортын холбоодыг өөрийн болгох санаархалтай байна хэмээн тус салбарынхан ярьж байна. Бас нэгэн жишээ дурдахад, Ерөнхийлөгч өөрийн зөвлөх Б.Наранбаатарыг Спортын бэлтгэлийн төвийн захирлаар томилсон. Энэ үед Монголын спортын амин сүнс болсон тус байгууллага жинхэнэ уналтанд орсон гэж спортынхон хэлдэг. Мөн боксыг түүний зөвлөх Э.Бадар-Ууган, П.Сэр-Дамба нар, байт харвааг П.Цагаан гээд тэрбээр өөрсдийн хүмүүсийг тавьсаар байгаа юм. Мөн олимпийн хорооны даргаар Д.Дорлигжавыг зүтгүүлсэн ч бүтэлгүйтсэн гэдэг.
Гэхдээ асуудлын гол нь энэ биш юм. Хүн амьдралдаа яаж ч алдаж болно. Л.Бямбасүрэн ч мөн тэдний нэгэн адил л алдсан. Тийм ч учраас хүний өнгөрсөн амьдралыг сөхөөд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг зарим иргэд хэлж байгаа ч Ерөнхийлөгчийг уучлал үзүүлж байгаа хүнээ судалдаггүй гэж олон нийт үзсэн юм.
Нөгөө талаас Ерөнхийлөгч олон нийтийн анхаарлыг татсан хөөрхий эмэгтэйд уучлал үзүүлсэн нь түүнийг гэх хүмүүсийн тоог нэмэгдүүлэх арга байсан байж болно. Ерөнхийлөгч мэдээж уучлал үзүүлэх гэж буй хүнээ судалсан байгаа. Тэгэхээр хоёр хүнийн аминд хүрснийг мэдсэн гэсэн үг. Хамгийн гол нь Л.Бямбасүрэнг хоёр хүнийг хөнөөсөнд нь бус телевизээр анх танигдсан байдлыг нь Ерөнхийлөгч ашигласан хэмээн хохирогчид ярьж байна.
Ингээд олон нийтийн дүргүйцлийг хүргэсэн Ерөнхийлөгчтэй холбоотой асуудлуудыг дахин сөхье.
“Ноён уул”-ын асуудлаар өлсгөлөн зарлахыг Ц.Элбэгдорж уриалсан уу
Бараг 14 хоног шахам “Ноён уул”-ыг ухуулахын эсрэг өлсгөлөн зарласан хүмүүс захиалагчаараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг нэрлэсэн юм. Тэд Ерөнхийлөгч биднийг өлсгөлөнд уриалсан гэж хэлэв. Сэлэнгэ аймгийн Мандал суман дахь Гацууртын ордыг ашиглавал хоморгонд нь “Ноён уул”-ын онгон дагшин байдал хөндөгдөх аюултай тул тэд олборлолт явуулах Бороо гоулд компани болон УИХ-ын гишүүдийг уг асуудалд эсрэг байр суурьтай байхыг анхааруулж суулт зарласан. Удалгүй буюу хоёрдугаар сарын 11-ны өдрөөс асуудал улам хурцдаж өлсгөлөн зарлаж эхэлсэн. Энэ хугацаанд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх хүнээс асуулга асууж эрх бүхий холбогдох албан тушаалтнуудад нь захидал илгээсэн байдаг. Гэтэл тэдэнд хэн нь ч хариу өгөөгүй. Өвлийн тэсгим хүйтэнд өлсгөлөн зарлагсад эхнээсээ осгож байхад ч тоогоогүй. Бараг хагас сар өвлийн хүйтэнд иргэд гадаа хонож байхад УИХ-ын гишүүд, Ерөнхий сайд, Бороо гоулдын төлөөлөл тоож нэг нүдээрээ хараагүй юм. Харин өлсгөлөн зарлахад уриалан дуудсан хүнийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэмээн зарлахад л хөдөлж эхэлсэн. Удаан хугацаанд чимээгүй байсан Ерөнхийлөгч өөрийг нь өлсгөлөнд зарласан гэх баримт /дуу хураагуурт бичсэн бичлэг/ нь ил болсон даруйд гэнэт ухаан орж хэлэлцүүлэгийг зэргийг зохион байгуулсан нь олон нийтийн дургүйцлийг хүрэгээд авлаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх “Иргэний танхимд” “Ноён уул”-ын эргэн тойронд нэртэй хэлэлцүүлэг болж уг маргааныг эцэслэх арга замыг ярилцсан юм. ЕТГ-ын газрын дарга П.Цагаан “Ерөнхийлөгч Ноён уулыг ухуулын эсрэг байр сууриндаа хэвээрээ байгаа” гэсэн тайлбарыг Ерөнхийлөгчийн өмнөөс хийв. Мэдээж ингэж хэлэхээс өөр арга байхгүй. Ерөнхийлөгч яагаад үүнээс өмнө дуугарч болсонгүй вэ. Хүмүүс 14 хоног өвлийн хүйтэнд өдөр, шөнөгүй гадаа сууж байхад дуугүй байсан мөртлөө сонгуулиар хэлсэн амлалтыг нь сануулаад эхлэхэд нь гэнэт хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулж эхэлсэн нь түүнийг зөвхөн өөрийгөө боддог гэсэн ойлголтыг олон нийтэд өглөө. Өлсгөлөн зарласан хүмүүсийг эмнэлэгт хүчээр хүргэгдэхээс өмнө ингэж дуугарсан бол Ерөнхийлөгчийг илүү гоё харагдуулах байв.
Спортын салбарыг Төрийн тэргүүн өмчлөхөөр санаархаж эхлэв үү
Монголын хөл бөмбөгийн холбооны тэргүүний сонгуулийг шударга бус болсон хэмээн нэр дэвшигч Б.Мэдрээ хэлж байна. Учир нь тус холбооны тэргүүнийг сонгох санал хураалтад хөлбөмбөгт хамааралтай хүмүүс бус улс төрийн ажил эрхлэгчид оролцсон гэнэ. Тодруулбал, Хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгогдоод буй А.Ганбаатартай цаашлаад Ерөнхийлөгчтэй холбоотой АН-ын гишүүд тус санал хураалтад оролцож өөрийн хүнээ сонгосон гэх яриа гарч эхэллээ. Хэдэн жилийн өмнө Швейцарьт айлчлахдаа сэтгэлийн хөөрлөөр 2040 оны олимпийн наадам 2050 оны хөлбөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохионо хэмээн санамж бичигт хоёр ч удаа гарын үсэг зурсан төрийн тэргүүн маань өөрийн хэвлэл хариуцсан зөвлөх А.Ганбаатарыг Монголын хөлбөмбөгийн холбооны тэргүүнээр сонгуулж чадав. Та бүхэн санаж байвал тус холбооны хуучин дарга Б.Ганболд нь авлига, хээл хахуулын хэргээр олон улсад шуугиан тарьсан. Гэтэл А.Ганбаатар өөрийн хамтрагч Б.Ганболдоо зүгээр өнгөрүүлж, аудитын шалгалт оруулсан хэмээн хэргийг нь хаасан гэдэг.
Энэ мэт Ерөнхийлөгч спортын холбоодыг өөрийн болгох санаархалтай байна хэмээн тус салбарынхан ярьж байна. Бас нэгэн жишээ дурдахад, Ерөнхийлөгч өөрийн зөвлөх Б.Наранбаатарыг Спортын бэлтгэлийн төвийн захирлаар томилсон. Энэ үед Монголын спортын амин сүнс болсон тус байгууллага жинхэнэ уналтанд орсон гэж спортынхон хэлдэг. Мөн боксыг түүний зөвлөх Э.Бадар-Ууган, П.Сэр-Дамба нар, байт харвааг П.Цагаан гээд тэрбээр өөрсдийн хүмүүсийг тавьсаар байгаа юм. Мөн олимпийн хорооны даргаар Д.Дорлигжавыг зүтгүүлсэн ч бүтэлгүйтсэн гэдэг.
Л.Бямбасүрэнгийн хэргээр шоу хийсэн гэв үү
Цагаан сарын өмнө Л.Бямбасүрэн гэх эмэгтэйд Ерөнхийлөгч уучлал үзүүлсэн. Тус эмэгтэй нь Ерөнхийлөгчийн уучлалаас өмнө телевизийн нэвтрүүлэгт оролцож өөрийгөө монголчуудад таниулчихсан байв. Тус нэвтрүүлгийг үзвэл тэрбээр олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаад тэсэхээ болиод нөхрөө алсан эмэгтэй мэтээр ойлгогдож байлаа. Мөн 33 жил уулзаагүй хүүтэй нь Л.Бямбасүрэнг уулзуулсан нь нэвтрүүлгийн гол зүйл байв. Гэтэл удалгүй түүнийг нэг биш хоёр хүн алсан хэмээн гэрчүүд мэдээллэв. Тодруулбал, Л.Бямбасүрэнгийн хувьд 2004 онд нөхрөө нууц амрагийнх нь хамтаар хөнөөж зургаан хүүхдийг өнчрүүлсэн гэж буй юм. Талийгаачийн ар гэрийнхэн телевизийн нэвтрүүлэгт гомдолтой байгаа бөгөөд Л.Бямбасүрэнгээр бүх үнэнийг яриулж, өөрсдөөс нь уучлалт гуйлгаж дахин нэвтрүүлэг хийхийг хүсч байгаа. Гэхдээ асуудлын гол нь энэ биш юм. Хүн амьдралдаа яаж ч алдаж болно. Л.Бямбасүрэн ч мөн тэдний нэгэн адил л алдсан. Тийм ч учраас хүний өнгөрсөн амьдралыг сөхөөд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг зарим иргэд хэлж байгаа ч Ерөнхийлөгчийг уучлал үзүүлж байгаа хүнээ судалдаггүй гэж олон нийт үзсэн юм.
Нөгөө талаас Ерөнхийлөгч олон нийтийн анхаарлыг татсан хөөрхий эмэгтэйд уучлал үзүүлсэн нь түүнийг гэх хүмүүсийн тоог нэмэгдүүлэх арга байсан байж болно. Ерөнхийлөгч мэдээж уучлал үзүүлэх гэж буй хүнээ судалсан байгаа. Тэгэхээр хоёр хүнийн аминд хүрснийг мэдсэн гэсэн үг. Хамгийн гол нь Л.Бямбасүрэнг хоёр хүнийг хөнөөсөнд нь бус телевизээр анх танигдсан байдлыг нь Ерөнхийлөгч ашигласан хэмээн хохирогчид ярьж байна.
Жастин Капла ба Ерөнхийлөгч
Бүх хүлээлтийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүллээ. Түүнийг шийдвэрийг монголчууд янз бүрээр л харж байна. Зарим нэг нь бусдын өмнө бөхөлзөж улс орныхоо хуулийг гууль болголоо гэж чичилж байхад нөгөө хэсэг нь олон улсын тавцанд улс орноо харуулсан зөв шийдвэр байлаа гэж байна. Ерөнхийлөгчийн шийдвэр одоо зөв, буруу ч байсан нэгэнт өнгөрсөн. Капла нарыг ялаас мултлах галт тэрэг хэдийнээ хөдөлчихсөн. Гэхдээ хохирлынх нь талыг ч болов төлүүлээд уучлах ёстой байсан гэж хүмүүс ярьж байна. Ерөнхийлөгч Жастин Каплагийн уучлалын халаалт болгож манай улсын татвараас зайлсхийсэн зарим иргэдэд уучлал үзүүлсэн. Тэднийг ялынхаа талаас илүүг нь биеэрээ идэлсэн. Мөн улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан учир уучлал үзүүллээ гэж мэдэгдсэн. Харин “Саусгоби сэндс” компанийн удирдлагууд улсад учруулсан хохирлын талаар таг чиг байх юм. Энэ байдлаараа бол мөнгөтэй, гадны хүчирхэг орны иргэн манай улсын газар шороог ухаж баахан ашиг олдог. Тэгсэн мөртлөө улс орны маань хуулийг уландаа гишгиж, хууль бус зүйл хийж татвараас зугтчихаад эцэс сүүлд нь ял шийтгэлгүйгээр өнгөрөх зүйл газар авах вий дээ. Бид уужуу тайван ухаантайгаа харуулж байна гээд хууль зөрчсөн болгоны толгойг энэ маягаар илээд суугаад байвал нөгөөдүүл нь ял ч үгүй, учруулсан хохирлоо ч барагдуулахгүйгээр цүнхээ түнтийтэл нь чихэж аваад нутаг орон руугаа буцаад байх юм биш биз гэж иргэд ярьж эхэллээ.
Сэтгэгдэл (32)