Өчигдөр Нигерийн цугласан олон террорист халдлагад сэжиглэгдсэн охины
аминд хүрсэн талаар тус улсын Цагдаагийн байгууллага болон нүдэн гэрчүүд
мэдээлжээ.
Өчигдөр Нигерийн цугласан олон террорист халдлагад сэжиглэгдсэн охины аминд хүрсэн талаар тус улсын Цагдаагийн байгууллага болон нүдэн гэрчүүд мэдээлжээ.
Исламын хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн гишүүн болсон өсвөр насны охид Нигерид хэд хэдэн удаа амиа егүүтгэсэн террорист халдлага хийсний дараа энэхүү хэрэг явдал тохиож байгаа юм.
Ням гарагт амиа алдсан охин нэгэн дагалдагчтай хамт явсан байна. Тэрээр зүүн хойд хэсгийн Баучи хотын захад орохдоо металь илрүүлэгчээр шалгуулахыг эсэргүүцжээ. Охин гивлүүрээ өргөх үед бэлхүүснээсээ хоёр ширхэг шил зүүсэн харагдсан байна. Үүнийг харсан захын үйлчлүүлэгчид охиныг халдлага үйлдэх гэж байна хэмээн үзэж түүнлүү халдсан байна.
Хүмүүс охиныг тэнхэлгүй болтол зодсоны дараа машины дугуйг биенд углаж дээрээс нь бензин асгаж гал тавьсан байна. Цагдаа нар ирэхэд охин аль хэдийн шатаж үхсэн байжээ.
Албаны хүмүүс охиныг биед тэсрэх бөмбөг байгаагүйг батласан боловч ирээдүйд халдлага үйлдэхээр төлөвлөж байсан гэх магадлалтай дүгнэлт гаргажээ. Харин хохирогчтой хамт явсан дагалдагч яасан эсэх нь тодорхойгүй байна.
Сүүлийн үед “Боко Харам”-ын өсвөр насны охид террорист халдлага хийх үзэгдэл Нигерид олон тохиолдож байна. Өнгөрсөн долоо хоногт долоон настай охин амиа егүүтгэн бөмбөг дэлбэлснээр таван хүн амиа алдсан бол өнгөрсөн сарын 15-нд мөн бага насны охид автобус дэлбэлж долоон хүний аминд хүрчээ. Үүнээс дөрвөн өдрийн өмнө 15 настай охин халдлага хийх гэж байхаад нь цагдаа нар буудан хөнөөсөн юм. Мөн өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд ч хоёр охин дараалан халдлага үйлдсэн хэргүүд гарсан билээ.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)