Хэргийг одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хэрэгтнүүдийн хувьд Жансайраг дацан дотроос сүсэгтэн олны буяны мөнгийг хулгайлж өглөө хүн цугласан үед анзаарагдалгүй гараад явах төлөвлөгөөтэй байсан бололтой.
Жанрайсаг данцангийн хувьд, 1911 оны 7-р сарын 30 буюу Цагаагчин гахай жилийн зуны илүү сарын шинийн арванд VIII Богд Жэвзүндамба хутагтын лүндэнгээр Мэгжид Жанрайсиг бурхан бүтээх ажил эхэлжээ. 1913 оны 8-р сарын 13-нд Монгол улсын олноо өргөгдсөний III оны зуны сүүл сарын 8-нд Мэгжид Жанрайсиг их шүтээний цогцолборыг бүтээн дуусгаж аравнайлжээ. Ийнхүү их бурханг бүтээж Богд гэгээний билгийн мэлмийг амгалан болгох, Монгол улсын төрийн мэлмийг амгалан болгох хоёр их үйлст нэгэн цаг үед давхцан таарсан нь огтоос санамсаргүй тохиол бус, онцгой учир утгын нэгдлийг илэрхийлж авай. Төр, түмний шүтээн 80 тохой өндөр Мэгжид Жанрайсиг шүтээнийг Богд хаант Монгол улс тусгаар тогтнолын билэг тэмдэг болгож нийт Монголын ард түмний сэтгэл, зүтгэлээр бүтээсэн билээ. Гэтэл 1937 онд их хэлмэгдүүлэлтэнд өртөж их шүтээнийг Оросын армийн цэрэг, техникийн хүчээр буулган нурааж, улмаар хойш зөөвөрлөн авч оджээ. Туурга тусгаар Монгол улсын бахархах нандин шүтээн, улс үндэстний билэгдэл Их Мэгжид Жанрайсиг бурханыг Оросуудад алдсан нь Монголын эдийн ба оюуны соёлд учирсан том гамшиг болой. 1940-1960-аад он хүртэл энэ дуганд Монгол Улсын Үндэсний Төв архив байрлаж байсан төв архивыг өнөөгийн хөгжлийн түвшинд хүрэхэд нь том гараа болсон юм. 1990 онд шашин дахин хурал ном үйл ажиллагаагаа явуулж болох болсноор Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд Соёлын сайдаар дамжуулан ярьж хэлэлцсэний эцэст 1991 оны 2-р сарын 13-нд “Мигжэд Жанрайсиг шүтээнийг бүтээн залах тухай БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын 33 дугаар зарлиг гарав. Ингэснээр дахин бүтээх ажилдаа орж, 1996 оны 10-р сарын 27-ны 11:40 мин-д” гал хулгана жилийн намрын адаг сарын 16-ны их тэргэл өдөр морин цагт нээвэй. Үлэмж амгалан гарахын орон, билгийн мэлмий нээгч Мэгжид Жанрайсиг их шүтээнийг бүтээх үйлсэд Монгол улсын хоёр сая ард түмэн бие, хэл, сэтгэлээрээ оролцжээ. Шашны их сургуулийн оюутнууд 2000 Аюуш бурхан сүншиглэж залжээ. Одоо ард түмний өргөсөн Аюуш бурхан 4500 бий. IX Богд Жэвзүндамба хутагтын санаачлагаар Мэгжид Жанрайсиг бурханы 2 талд нь нууцын эзэн буюу Очирваань Бурханыг / 2011.02.27-нд / бүтээн залсан. Мөн Манзушри Бурхан бүтээн зэрэгцүүлэн / 2011.09.29-нд / залсан юм. Тус дуганы хурал нь 1996.10.30-нд эсгий гэрт анх хурлаа хурж байгаад 2004 онд Гандангаас одоогийн шавар гэр дуганыг бариулж өгсөн. Эдүүгээ хурал номоо хурж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)