Хэдхэн хоногийн өмнө хойшлогдоод байсан “Дүнжингарав-2015”
хурдан морины уралдаан болсон. Өвөл болдог уг уралдаанаар багагүй хүүхэд бэртэж гэмтдэг гэдгийг хүн бүр мэддэг. Энэ жилийн уралдааны үеэр л гэхэд долоон хүүхэд мориноос унаж бэртсэн мэдээлэл байгаа юм.
Энэ талаар ЦЕГ-ын газрын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулсан юм.
-"Дүнжингарав-2015" хурдан морины уралдааны явцад хүүхэд мориноос унаж бэртсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар?
-Хоёрдугаар сарын 28-нд буюу өнгөрсөн бямба гаригт болсон Дүнжингарав хурдан морины уралдаанд цагдаагийн албан хаагчид хамгаалалтын үйл ажиллагаа хийсэн. Уралдааны явцад долоон хүүхэд мориноосоо унаж бэртсэн, гурван хүүхэд төөрсөн. Мориноосоо унаж бэртсэн хүүхдүүдийг тухайн үед нь эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Харин төөрсөн гурван хүүхдийг өдөрт нь олж эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн.
-Хүнд гэмтсэн хүүхэд байгаа юу. Нийт хэдэн хүүхэд хурдан морь унасан бэ?
-Дөрвөн насны ангилалд 580 хүүхэд уралдаанд оролцсон. Бэртсэн хүүхдүүд эмнэлгийн тусламж авсан. Одоогийн байдлаар хүүхэд хүнд, ноцтой гэмтсэн гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй байна.
-Тухайн үед хүүхэд хамгаалах байгууллага гээд холбогдох байгууллагууд та бүхэнтэй хамтарч ажилласан уу?
- Хүүхэд хамгаалах байгууллагаас ажлын хэсэг байгуулж хяналт тавьж ажилласан.
Дээрх мэдээллийг ЦЕГ-аас өгөв. Тэгвэл Хүүхэд гэр бүл, хөгжлийн газраас "Азарга, соёолон, их насны ангилалд долоо биш 11 хүүхэд мориноос унаж, бэртсэн. Мөн нэг хүүхэд цээжиндээ зөөлөн эдийн гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн. Бусад 10 хүүхэд нь ямар нэгэн гэмтэл аваагүй болохыг эмч нар хэлсэн" гэж мэдээлэв.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)